
Энэхүү үзэсгэлэнд Азийн 12 орны 140 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлчид оролцож авъяас билгээ уралдуулж хоёр сар гаруй хугацаанд Монголын ард түмэнд толилуулах юм. Монгол Улсаа төлөөлөн тус үзэсгэлэнд төрийн шагналт зураач До.Болд, Ц.Энхжин, Г.Дунбүрээ зэрэг мэргэжлийн 40 гаруй уран бүтээлчдийн бүтээл багтжээ.
Зураач, уран бүтээлчид дэлхий нийтэд тулгамдаад байгаа байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй гашуун үйл явдлыг дүрслэх урлагт мөнхжүүлэн үлдээж олон нийтэд сурталчилан таниулах, хайрлан хамгаалах сэтгэлийг бадраах зорилго дор уран бүтээлээрээ нэгдэцгээжээ.
Г.Даша