Францын тэргүүн хатагтай олны хэл амнаас эмээв

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хатагтай олны хэл амнаас эмээв

Францын тэргүүн хатагтай олны хэл амнаас эмээв

Франц улсын тэргүүн хатагтай Брижит Макрон өчигдөр 70 нас хүрсэн. Нөхрөөсөө 25 насаар эгч Брижит төрсөн өдрөөрөө олны нүднээс нуугдаж чимээгүйхэн тэмдэглэжээ. Тэрбээр олны хэл амны бай болохоос эмээж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард "S" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.  

Брижит өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй. Тэрбээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой сурагч байхад нь танилцаж байв. Тухайн үед тэрбээр Францын зүүн хойд хэсгийн хувийн дунд сургуульд багшаар ажилладаг байжээ. Эммануэль Макрон багшдаа дурлаж, хожим нөхрөөсөө салсных нь дараа авч суусан гэдэг нь түүнийг Францын сайд болж, дараа нь 2016 онд ерөнхийлөгчөд нэр дэвшсэнээр олонд ил болсон. Үүнээс хойш тэдний харилцаа олны анхаарлын төвд байсаар иржээ.

Нутагтаа чинээлэгт орох гэр бүлд төрсөн Брижит хуучинсаг үзэлтэй гэр бүлд төрсөн. Мөн тэрбээр Францын ерөнхийлөгч асан Николя Саркозитой нөхөрсөг харилцаатай гэнэ. Хэдийгээр яриасаг, чөлөөтэй, нийтэч нэгэн боловч олны хэл амнаас болж нийтийн өмнө биеэ барьдаг тухайгаа тэрбээр ярилцлагадаа дурджээ. Тэрбээр наснаасаа залуу харагдах нууцаа тайлбарлахдаа, өдөрт 30 минут спортоор хичээллэж, тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ихэнх цагаа ном уншиж, бичихэд зарцуулдаг гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж