Сонгуулийн зардлыг 48 хувь бууруулна гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.15-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг 48 хувь бууруулна гэв

Сонгуулийн зардлыг 48 хувь бууруулна гэв

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Уг хуулийн төсөлд дурдсанаар урьдчилсан тооцооллоор сонгуулийн сурталчилгааг 48 хувь бууруулах боломжтой гэсэн дүнг СЕХ-оос гаргажээ.

Энэ талаар хуулийн төслийн Ажлын хэсгээс “сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг барьж ажилласан. Тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувиар багасгана. Ингэхээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээр 50 хувь буурахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байлаа.

Мөн өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход  саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь  22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой. Үндсэн санал хураах нэг өдөр, 5 хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно. Харин гадаадад буй сонгогчдын саналыг дөрөв хүртэлх өдөр авахаар төсөлд туссан гэв.

Түүнчлэн цахим орчны сурталчилгааны  зардлыг хэрхэн хянах, ухуулагчийн тоо хэд байх, тэдний цалин хөлсийг хэрхэн тооцохоор хуулийн төсөлд туссан талаар гишүүд асууж байв.

Хуулийн төсөлд, сайн дурын үндсэн дээр ухуулагч ажиллана. Гэхдээ ухуулагчийн зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан.

Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутам нэг, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар туссан зэргээр СЕХ-ны Ажлын хэсгээс хариулсан  юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж