Цахим хуудаст хотын даргын эрх ямбаа булаацалдаж олон нийтийг талцуулсан мэдээлэл санаатайгаар түгээж байна гэх хардлага иргэдийн дунд төрөөд буй. Мөн өчигдөр /2023.04.13/ Хотын дарга Д.Сумъяабазар Шадар сайдаас уучлалт гуйсан. Энэ талаар С.Амарсайхан мэдээлэл өгөв.
Тэрбээр, энэ бол тийм ч дөвийлгөх асуудал биш. Нэгэнт яригдсан зүйл учраас тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хотын даргын хувьд манай эцэг эх, удам судар, үр хүүхэдтэй холбоотой худал гүтгэлгийн чанартай мэдээллүүд явсанд уучлалт гуйна гэж байсан. Тиймээс уучлалт гуйсан байж магадгүй.
Бидний дунд муудалцсан, үл ойлголцсон зүйл байхгүй. Миний хувьд Засгийн газрын хуралдааны үеэр ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Төр засгаас бүхий л талаар хотод асуудлыг шийдэхэд шаардлагатай төсөв санхүүг шийдвэрлэж байна. Тиймээс өмнөх ажлаа хий гэдэг ажил хэргийн л шаардлага тавьдаг.
Өнгөрсөн намраас эхлэн цахимаар миний эцэг эх, үр хүүхэд, охин руу минь чиглэсэн худал мэдээллүүд гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл бизнест орохоос өмнө нь хийж байсан ажилтай холбоотой компанит гүтгэлгүүд явсан. Үүнтэй холбоотой гүтгэлэг, доромжлолыг олон нийтэд тараасандаа надаас уучлалт гуйсан нь үнэн гэв.
Харин иргэдийн зүгээс албан тушаалын төлөө нэг нэгнээ гүтгэж, доромжилж байгаа нь зохисгүй гэдгийг хэлж байгаа юм.
Холбоотой мэдээ