Оросын туршилтын пуужин Казахстанд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Оросын туршилтын пуужин Казахстанд хүрчээ

Оросын туршилтын пуужин Казахстанд хүрчээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам Мягмар гаригт Астрахань дахь "Капустин Яар" туршилтын талбайгаас тив алгасагч баллистик пуужин хөөргөжээ. Пуужингийн цэнэгт хошуу Казахстан дахь "Сары-Шаган" туршилтын талбайд хүрч, хуурамч байг тодорхой нарийвчлалтайгаар оносон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ оны хоёрдугаар сард тив алгасагч шинэ төрлийн баллистик пуужин байрлуулна гэдгээ мэдэгдсэн.

"Энэхүү хөөргөлт нь шинэ стратегийн пуужингийн системийг боловсруулахад ашигласан дизайн, техникийн шийдлүүдийг баталгаажуулах зорилготой байсан" гэж яам мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 29-нд “Ярс” баллистик пуужингийн системтэй стратегийн цэргийн сургуулилалт эхэлснийг зарласан. “Ярс” буюу “RS-24” нь хатуу түлшээр ажилладаг бөгөөд 2009 онд ОХУ-д батлагджээ. Энэ нь 11 мянган км тусгалтай, нэг сая тонн тротилтой тэнцэх тэсрэх чадалтай. Барууны шинжээчдийн нэрлэснээр "Сатан 2" гэх энэ пуужин нь олон тооны цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай шинэ үеийн пуужин юм.

Казахстаны Элчин сайдын яам уг пуужингийн туршилтыг зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Мөн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг зөрчөөгүй гэж мэдэгджээ. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний талуудад цөмийн зэвсэг болон бусад цөмийн тэсрэх төхөөрөмж боловсруулах, турших, үйлдвэрлэх, өөр аргаар олж авах, эзэмших, нөөцлөхийг хориглодог.

Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT, EUROACTIV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж