Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно

Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод болно. Чуулганыг Дархан-Уул аймаг Засаг даргын тамгын газар болон Гадаадын хөрөнгө оруулагчдын газар хамтран зохион байгуулж байгаа аж. Төвийн бүсийн буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгуудад үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцох аж. Чуулга уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч дарга М.Энхболд нээх юм байна.

Энэ үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бүс нутгийн гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарт бизнес эрхлэх боломжийн талаар ярилцах аж. Мөн бүс нутгийн уул уурхай, дэд бүтцийн  салбарын хөгжлийн өнөөгийн байдал, салбарын цаашдын хөгжилд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж, тулгамдсан асуудал, хөгжлийн гарцын талаар хэлэлцэх гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж