Буйдангаа хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Буйдангаа хэрхэн сонгох вэ?

Гэрийнхээ интерьер дизайнд тохируулан буйдангаа сонгож талаар Архитектур Номингийн зөвлөгөөнөөс бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

Буйдангийн сонголт бол гэрийн тохижилтын нэгээхэн чухал хэсэг. Өрөөнд өнгө үзэмж нэмэх өнгөлөг эсвэл тансаг буйдангаа сонгоход голлон анхаарах шаардлагатай дөрвөн зүйл байдаг.

Нэгдүгээрт, өрөөний хэмжээнээс шалтгаалан сонголтоо хийх хэрэгтэй. Жижгэвтэр, зай багатай өрөөнд тавих бол хөлтэй буйдан сонгосон нь зүгээр байдаг. Энэ нь хөнгөн агаарлаг мэдрэмжийг төрүүлж, илүү сэлүүхэн харагддаг.

Хоёрдугаарт, өөрийн стиль хэв маяг, сонирхол юу вэ гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй.  Үүний дараагаар өнгөө сонгоно. Энэ сонголтыг хийхэд ханын өнгө хамгийн чухал. Таны ханын өнгө ямар байгаагаас шалтгаалан өнгөө сонгох, эсвэл бусад өрөөний тавилга ямар өнгөтэйгөөс хамааруулж мөн өнгөө сонгох боломжтой.

Хамгийн сүүлд материал. Та хүүхэдтэй юу, ганцаараа амьдардаг уу, эсвэл амьтан тэжээдэг үү зэргээс хамааран цэвэрлэхэд амархан байх гэдэг талаас нь материалаа сонгох хэрэгтэй.

Сүүлийн үеийн байрнууд гал тогоо нь зочны өрөөтэйгөө хамт байдаг болсон. Тиймээс зочны өрөөгөө гал тогооны хэсгээс тусгаарлахыг хүсвэл буйдангийн булан хэсгээ албаар эргүүлээд өрөө тал руугаа харуулж тавих нь механикаар өрөөг тусгаарлан харагдуулах боломжтой.

Мөн буйдангийн чанарын хувьд анхаарах хэрэгтэй нэг тал нь рам нь ямар материалаар хийгдсэнийг судлах хэрэгтэй. Зарим буйдангийн хувьд хийц нь муу модоор хийгдсэн байвал амархан эвдрэх асуудал гардаг. Эдгээрийг харгалзан үзэж сонголтоо хийх нь буйдан тань танай гэрт төгс зохицон, тав тухыг мэдрүүлэх болно.

Та гэртээ төгс зохицох тав тух тансаг байдлыг мэдрүүлэх, чанартай буйданг хайж байгаа бол Нэкст мебелийн салбар дэлгүүрүүд болон Next.mn сайтаар зочлохыг санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж