“Багш согтуурч, хүүхэд зодсон эсэхийг тогтооно”

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

“Багш согтуурч, хүүхэд зодсон эсэхийг тогтооно”

“Багш согтуурч, хүүхэд зодсон эсэхийг тогтооно”

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Сансрын Тунел дэх салбарын багш согтуудаа хүүхэд зодсон гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Тодруулбал, багш сурагчийг зодохдоо “Та нарыг зодох эрх нь надад байна” хэмээн өшигчсөн гэсэн юм. Мөн утсыг нь олон хоногоор хурааж авах, тус төвийнхөө 14 давхарт байх өөрийн гэртээ охидыг байнга дуудаж хүүхдээ харуулах, хүүхдүүдтэй согтуугаар харилцаа үүсгэдэг, 21:30 цагаас хойш хаалгыг нь түгжиж гаргаж, оруулдаггүй зэрэг хатуу шаардлага тавьдаг гэжээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Ерөнхий захирал М.Өлзийчимэгээс тодрууллаа.

Түүний хэлснээр “Цахим хуудаст 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд манай төвийн багштай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн. Миний зүгээс тухайн мэдээллийг тавьсан хүнтэй холбогдож, бичсэн асуудлаа харсан эсэх, бодит баримттай эсэхийг асуусан. Дам сонссон мэдээллээ шүгэл үлээж байна гэх утгатай тайлбарласан байгаа.

Өчигдөр манай төв энэ асуудлын хүрээнд хамтарсан багаар шуурхай хуралдаж нэр холбогдоод байгаа багш, сурагчтай уулзалт хийсэн. Багш болон хүүхдүүдийн хэлж байгаагаар цахим хуудаст бичсэн шиг асуудал үүсээгүй.

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүд гурван газарт хамгаалалтад байдаг. Тус асуудал үүссэн гэх газар бол бие даан  амьдрах ухааны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд суралцаж, амьдардаг төв. Мэдээж 160 гаруй хүүхдийг асарч, хамгаалж байгаа учраас манай төвд дотоод дүрэм, журам гэж бий. Олон хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой учир хуулиар хүлээсэн хамгаалах үүрэгтэй. Тиймээс оройн цагт хязгаарлалт тогтоодог нь үнэн. Хэрэв 21:30 цагаас хойш гарах шаардлага үүсвэл заавал багшдаа хэлж, зөвшөөрөл авдаг.

Тухайн өдөр хүүхэд 23 цагийн үед гаднаас орж ирсэн. Багш юу болсон талаар асуухад хажууд нь хамт амьдардаг хүүхдүүд нь ч байсан. Сурагчдын хэлж байгаагаар багш зодсон гэдэг худал гэдгийг ч хэлж байгаа.

Яаж ч бодсон бид эрсдэлдт нөхцөлд байсан хүүхдийг хамгаалалтад авчхаад тийм зохисгүй үйлдэл гаргах боломжгүй. Тиймээс цахимд нийтэлсэн мэдээлэл нь худал. Багш согтуурч, хүүхэд зодсон асуудал үшсээгүй. Гэхдээ бид тус асуудалтай холбоотой хамтарсан багийн шалгалт хийж байгаа. Багштай ганцаарчилсан уулзалт хийсэн. Өнөөдөр хүүхдүүдтэй мөн ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийнэ. Уулзалтын тэмдэглэлийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газар руу хүргүүлнэ. Үүний дараагаар дээрх мэдээлэл үнэн эсэхийг тогтооно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж