Шинэ, хуучин машин гэхгүйгээр татварыг жигд нэмнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Шинэ, хуучин машин гэхгүйгээр татварыг жигд нэмнэ

Шинэ, хуучин машин гэхгүйгээр татварыг жигд нэмнэ

Автомашины насжилтаар татвар ногдуулна. Он хуучин машин илүү өндөр татвар төлнө гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын захирал Ч.Батзориг Улаанбаатар хотын замын ачаалалтай бүсийн татварын асуудлыг ярьж байгаа. Мөн зам ашигласны төлбөрийн асуудлыг ярьж буй. Шинэ, хуучин машин хамаарахгүй. Таны машин 3.5 тонноос дээш бол өндөр татвар төлнө” гэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын захирал Ч.БАТЗОРИГ:

-Засгийн газарт танилцуулсан бидний бодлогыг Ц.Даваасүрэн сайд ярьсан байна лээ. Нэгдүгээрт, импортоор орж ирж буй хуучин автомашины бодлогод өөрчлөлт оруулах ёстой. Хоёрт, одоогийн тээврийн хэрэгслийн зардал зохистой хэмжээнд байх ёстой. Бид одоо хууль боловсруулж байгаа. Хуулиа Түгжрэлийг бууруулах үндэсний хороондоо танилцуулсаны дараа мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Үүгээр хотын замын ачаалалтай бүсийн татварын асуудлыг ярьж байгаа. Мөн зам ашигласны төлбөрийн асуудлыг ярьж буй.

Үнэхээр таны машин 3.5 тонноос доош жинтэй тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээний татвар төлнө. Шинэ, хуучин машин хамаарахгүй. Таны машин 3.5 тонноос дээш бол өндөр татвар төлнө.

Мөн импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийг тухайн нийслэл, аймаг нь өөрөө ялгамжтай бүртгэдэг байх ёстой. Энэ жил хэдэн мянган машин бүртгэнэ гээд хязгаарлах ёстой. Импортын татварыг өөрчлөлгүй 14 жил болсон байна. Бодлогын түвшинд өөрчилнө. Автомашины үнэ хэд дахин өсөөд байгаа билээ. Хоёрт, хабрид машины татварыг тэглэдэг бодлогыг болиулах ёстой. Таны машин цахилгаан эсвэл газ бол татвараас чөлөөлөгдөнө.

Хуучин, хямд машинаас өндөр татвар авна гэхээс илүү татварын зохистой хэмжээнд аваачна гэсэн үг. Одоогийн татварын систем маш бага байдаг. Жишээлбэл, жолооч нар автозам ашигласны төлбөрт нэг жилд 20 мянган төгрөг төлдөг. Жийп машинтай жолооч нэг жилд 40 мянга төгрөг.

Бүр тодруулбал, 280-500 сая төгрөгийн жийп унадаг жолооч жилдээ 273-хан мянган төгрөг татварт төлдөг. Приус маркийн машины жолооч жилд 40 мянга хүрэхгүй татвар төлдөг. Энэ бол маш бага татвар. Татварыг нэмэхдээ жигд нэмнэ.

Зарим хүмүүс “Жийп машинаас өндөр татвар ав. Энгийн иргэдийн машинаас бага татвар ав” гэдэг. Тийм байж болохгүй. Адилхан автозам дээр явж байгаа хүнд даацаасаа хамаарч, татвар хураамж ногдоно. Машин нь хуучин, шинэ нь хамаагүй. Агаарын бохирдлын татвар харьцангуй өөр байж болно.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН:

-Засгийн газраас энэ удаа түгжрэлтэй нүүр тулж, ард нь гарахын төлөө тодорхой шийдвэрийг гаргаж байна. Өмнө нь утаатай тэмцээд үр дүн гарсан. Энэ удаа түгжрэлтэй тэмцэж, тодорхой үр дүн гаргана. Энэ хүрээнд “Сэлбэ сэргэлт” гэдэг том бүтээн байгуулалтын хөрөнгө, санхүүгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар тогтсон. Энэ бүтээн байгуулалт нь хотын гол гол замын хөдөлгөөнийг сайжруулна. Нийслэл хот хөндлөн нэг л замтай. “Сэлбэ сэргэлт”-ийн зам Дамбадаржаа-ТЭЦ-4 станц хүртэл Сэлбэ, Дунд голын эрэг дагуу далан барьж, байгуулах юм. Энэ зам нийтдээ 44 километр урттай. Үүгээр BRT автобус болон хоёр эгнээгээр нь автомашинууд зорчино. Нийт 13 том гүүр, 25 холбоос гүүрийг барина. Явган хүний зам, дугуйн зам барина.

Энэ ажлын зураг төслийг зургадугаар сард, барилгын ажлыг долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Үндсэндээ 2024 ондоо багтаж, энэ том бүтээн байгуулалтыг дуусгана.

Бусад холбоос замын ажлуудыг хийхээр түгжрэл эрс буурна. Янз бүрийн зохион байгуулалтын ажлыг хийнэ. Татвар бага, хямд машин орж ирж байгааг анхаарах ёстой. Хямд машинууд байгаад л байвал ямар ч ахиц дэвшил гарахгүй. Та нар замын асуудалд манай яам ямар холбоотой юм бэ гэж бодож магадгүй. Барилга, хот байгуулалтын яам хот төлөвлөлтийг хийдэг. Хот төлөвлөлтийг хийхэд түгжрэл, замын асуудал багтдаг. Бид энэ зун хотын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Одоо зөвхөн зураг төслийн зардал гарсан. Энэ ажлыг хийх явцад замын ажлын төсөв гарч ирнэ. Төгрөгийн ханш унасан учраас төсөвт өртөг нэмэгдсэн байх. Цаг тухайд нь мэдээллийг өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж