Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Өнгөөр амьсгалахуй

Өнгө бол бидний амьдралын салшгүй хэсэг. Бид эргэн тойрноосоо байнга харж байдаг зүйл бол өнгө. Ихэнх хүмүүс өнгө бидний амьдралд ямар нөлөө үзүүлдгийг мэддэггүй. Энэ нөлөө бидний ухамраас гадна оршдог. Зарим орчинд бид тавгүй байдаг бол өөр нэг  газарт тайван болдог. Үүнийг бид сэтгэл санаа л ийм байна  гэж  ойлгодог. Өнгөний энэ нөлөө бол бидний оршин байгаа энэ орчин.

Өнгө бол гэрлийн чичиргээ. Бүүдгэр гэрэлд өнгө нарны гэрэлд харагддагаас өөр болдог. Хүн болгон өнгийг нэг янзаар  хардаггүй.

Гэрлийн үндсэн өнгөнүүд бол улаан, ногоон, бас хөх юм. 1940 онд Макс Лушер өнгөний сэтгэл судлалыг томъёолсон юм. Тэр өнгөөр сэтгэл засах эмчилгээнд 8 өнгийг ашигласан байна.  Макс хүний стрессийн түвшин болон сэтгэлзүйн хямралыг ямар өнгө сонгож байгаагаар нь тогтоож болно гэж үзсэн юм.

Харин өнөөгийн хүмүүс өнгөнд их анхаарах болсон нь анзаарагддаг. Жишээлбэл би хүзүүний ороолт худалдаж авахдаа гутлынхаа өнгөтэй хослуулах тухай боддог. Хэрэв миний угаалгын өрөөний өнгө нэг л биш санагдвал өөр өнгөөр буддаг.   Ургамал, амьтан, эрдэс, шавьж хүртэл өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй байдаг.

Өнгө бидний мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр будаг үйлдэвэрлэгч компаниуд  ямар өнгө хамгийн сайн борлогдохыг мэдэхийн тулд сэтгэл судлаачдыг авч ажиллуулж байна.  Өнгөний сэтгэл судлаачид мөн засал чимэглэлийн салбарт ч ажиллах болсон. Ресторанууд ихэнхдээ шаргал өнгийн засал чимэглэлтэй байдаг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдгээс тэр. Ресторанд тохирох хамгийн сайн өнгөний зохицол бол цайвар цэнхэр, шаргал өнгө. Энэ нь  тайван  хоол идэх дурыг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.

Өнгөөр сэтгэл засах эмчилгээ болон эрүүл мэнд

Өнгөний  нөлөө хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийг харуулсан лабораторийн  туршилтууд байдаг.  Өвөл дэлхийн бөмбөрцгийн зарим хэсэгт нарны гэрэл хангалттай тусдаггүйг бид мэднэ. Харин нарны гэрлийг  биедээ сайн шингээснээр  аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох гэнэ. Түүнээс гадна сэтгэл мэдрэлийн эмнэлэгүүдэд цэнхэр гэрлийн шил байдаг нь тайвшруулах нөлөөтэй учраас тэр аж. Бусад эмнэлэгүүд зөөлөн ногоон, цэнхэр, шар өнгийн хана шалтай байдаг нь өвчтөнүүдийг түргэн эдгэрэх сэтгэл зүйн нөлөө үзүүлдэгтэй холбоотой.

Ямар ч хүн болон амьтанд энерги буюу дулааны бүрхэвч байдаг аж.  Зарим хүмүүс өөрийнхөө энэ энергийн бүрхэвчийг харж чаддаг  байна. Хүний эрүүл мэнд болон сэтгэл санаа нь дээрх энергийн бүрхэвч буюу аурагаар тодорхойлогддог аж.  Эрүүл бие махбодийн 7 чакра нь аурагын  өнгөнд нөлөө үзүүлдэг байна.

Мөн амьсгалагч өнгө гэж бий. Энэ бол уушгиндаа гүн амьсгаа авч байгаагаа өнгөөр төсөөлөх юм. Энэ дэлхийн хайр энэрэлийг бодож, үүнийгээ ямар нэгэн өнгөөр төсөөлөхтэй адил. Эсвэл бясалгал хийхдээ уг үйлдлээ өнгөөр төсөөлөх хэрэгтэй. Эсвэл ууж байгаа ус, эдэлж хэрэглэдэг үнэт чулууныхаа өнгөний нөлөөг бодож бай. Зүгээр л ягаан эсвэл хөх гэж бодохын оронд мэдрэх нь чухал.
Зарим хүмүүс хөгжмийг ч бас өөрийн өнгөтэй гэдэгт итгэдэг. Нот болгон өнгөөр сонсогдож байдаг.

Өнгө  бидний амьдралд хаа сайгүй оршдог.  Тиймээс өдөр тутмынхаа амьдралд өнгийг мэдэрч, өнгийг таашааж байгаарай.  Амьдралдаа өөр олон гайхалтай өнгө нэмээрэй. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж