Запорожьед 3 давхар хамгаалалтын бүс барьжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Запорожьед 3 давхар хамгаалалтын бүс барьжээ

Запорожьед 3 давхар хамгаалалтын бүс барьжээ

ОХУ-ын арми Запорожье мужид 120 км орчим шугаман хамгаалалт барьж дуусгажээ. Энэ нь гурван давхар хамгаалалтын бүс гэдгийг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Гурван хамгаалалтын эхнийх нь тэргүүн эгнээний байлдааны байрлал, нөгөө хоёр нь илүү нарийн хамгаалалт бүхий бүс юм. Мөн хамгаалалтын бүс бүр хоорондоо 10-20 км зайтай. 

Түүнчлэн Запорожье мужийн Васильвка орчимд нэмэлт бэхлэлт босгосныг АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн мэдэгдэв. Сөрөг довтолгооноос сэрэмжилж, ОХУ энэ чиглэлд хамгаалалтын байрлалуудаа эрчимтэй нэмж байна. 

Оросууд Запорожьед ийнхүү гурван давхар хамгаалалтын шугам байгуулсан ч хамгаалалтад дэмжлэг үзүүлэх цэрэг, зэвсэг техникээ хангалттай цуглуулж эсэх нь тодорхойгүй. Хангалттай хэмжээний зэвсэг, хүн хүчтэй байсан цагт л тус хамгаалалтын бүсийн ашиг тус нь гарах юм. 

Запорожьегийн бүс нутаг нь харьцангуй өргөн уудам, тэгш газар нутагтай учир том хэмжээний довтолгоо хийхэд хэцүүд тооцогдоно. 

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж