"FBI" олон нийтийн газарт утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулав

"FBI" олон нийтийн газарт утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулав

"FBI" олон нийтийн газарт утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулав

Олон нийтийн газруудад байдаг утас цэнэглэх төхөөрөмжүүдэд утсаа цэнэглэхгүй байхыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо анхааруулав. Тодруулбал, худалдааны төв, нисэх онгоцны буудлуудаар байдаг нийтийн хэрэглээний "USB" станцуудыг хортой програм болон хяналтын програм хангамж түгээхэд ашиглаж байж болзошгүй аж. Тиймээс хувийн цэнэглэгч, "USB" залгуураа тогонд залгаж утсаа цэнэглэхийг зөвлөж байна. Гэхдээ Холбооны мөрдөх товчооноос тодорхой жишээ дурдаагүй. 

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд нийтийн цэнэглэх төхөөрөмжүүдийн эрсдэлд олон жил санаа зовж буй. Судлаачид 2011 онд энэ асуудлыг тайлбарлахын тулд "вирус шахах" гэсэн томъёо гаргаж байв. "Сэжигтэй төхөөрөмжид утсаа залгамагц л таны гар утас вирустэж, таны бүх мэдээлэл алдагдах аюултай" гэж 2017 онд "Authentic8" аюулгүй байдлын фирмийн ажилтан тайлбарлажээ. Үүнд таны цахим шуудан, мессеж, зураг, хадгалсан утасны дугаарууд бүгд орох юм. 

Гэмт хэрэгтнүүд олон нийтийн газруудад байдаг төхөөрөмжид зориудаар "USB" залгуур залгаж үлдээж ч магадгүй Холбооны мөрдөх товчоо сануулав. Тэр бүү хэл хортой програм суулгасан "USB"-ыг сурталчилгааны бэлэг болгож хүмүүст тараасан гэх мэдээлэл ч гарч байжээ. Холбооны мөрдөх товчоо энэ мэт сануулга, зарлалуудыг тогтмол хүргэдэг. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-13 202.126.88.160

энэ а**с гэж ёстой зовлонтой сөнвөл таарсан эрх чөлөөны орон байнадаа . бүх зүйл нь хардалт сэрдэлт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж