Их Британи түгжрэл бууруулахад хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Их Британи түгжрэл бууруулахад хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ

Их Британи түгжрэл бууруулахад хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч ноён Даниэл Кочинси, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон бусад албаны хүмүүсийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд уулзаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлэв. Их Британи улс олон салбарт 35 орны худалдааны төлөөлөгчтэй хамтарч ажилладаг бөгөөд Монгол Улстай бизнесийн шинэ төслүүд дээр түншлэх сонирхолтойгоо дуулгалаа. Үүн дотроо Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах чиглэлд хамтран ажиллах, дэд бүтцээ олон талаар сайжруулах, авто зогсоол, нийтийн тээврийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ онцоллоо.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Бид түгжрэлийг бууруулах чиглэлд Лондонгийн арга туршлагыг чухалчлан судалж байна. Улаанбаатарын тухайд түгжрэлээс гадна төвлөрөл сааруулах бодлогын асуудал давхар яригдаж байна. Түгжрэлээ шийдэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал бид “Шинэ тойрог зам”, Туул голыг дагасан хурдны зам барих боломжийг судалж, эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Авто замын хөдөлгөөний түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг Засгийн газарт танилцуулж, цаашилбал УИХ-д өргөн барих зорилготой ажиллаж байна” гэдгээ  онцоллоо.

Ж.Сүхбаатар сайд “Лондон, Стоколм зэрэг хотуудад “Congestion charging” буюу түгжрэлийн хураамжаа үлгэр жишээ шийдсэн. Бид энэ туршлагаас суралцах хэрэгтэй. Тиймээс хөгжлийн томоохон төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж