“Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүмүүсийг албадан авч ирнэ”

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

“Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүмүүсийг албадан авч ирнэ”

“Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүмүүсийг албадан авч ирнэ”

Хуулт зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар өнөөдөр /2023.04.13/ мэдээллээ. 

Тэрбээр “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авлигатай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, ялангуяа гадаадад эрэн сурвалжлагдаж байгаа иргэний талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлж, батлагдсан тохиолдолд 10 мянган ам. Доллараар урамшуулах шийдвэр гарсан. Бид одоо ч гэсэн төлбөртэй мэдээлэл авдаг эрх зүйн үндэслэлүүд бий. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах тухай тусгасан. Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд “Гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авахаар заасан байдаг. Энэ хүрээнд тухайн хэргийг шалгаж байгаа байгууллагын мэдээлэл нь батлагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох нарийвчилсан журмыг гаргахаар болсон. 

“Шувуу” ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсын нийслэлээс шилжүүлэн авч ирсэн. Одоо тухайн иргэнийг цагдан хорьж байгаа. Мөн саяхан АТГ-ын мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас холбогдож, шалгуулахаар ирсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Харин иргэн П.Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэй холбогдож, ирээд хэргээ шалгуулж байна. Тухайн хүмүүст хилийн хориг болон таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ.

Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүмүүсийг тус улсын хууль сахиулагчидтай хамтран албадан ирүүлэхээр ажиллаж байна. Одоо нэр усыг нь хэлэх боломжгүй байна. 

Хууль сахиулах байгууллага мэдээлэл үнэн зөв эсэхийг харилцан мэдээлэл солилцож авна. АТГ байгуулагдаад 17 жил болж байна. Энэ хугацаанд гэмт хэргийн шугамаар иргэн шилжүүлж авч байгаа юм билээ. АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хүсэлт тавьсан. Бусад хүмүүсийг шилжүүлэх арга хэмжээг авч байгаа. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат өөрөө хүсэлтээ өгч, хугацаандаа мэдүүлгээ өгнө гээд БНСУ-руу явсан юм билээ. Удахгүй Баянгол дүүргийн шүүх дээр “Хюндэй” эмнэлэгтэй холбоотой хэргийг шийдвэрлэх гэж байх шиг байна. Энэ талаар мэдээлэл сонссон. Чингэлтэй дүүргийн шүүхээс Английн бизнесмен Макс Жонсонтой холбоотой хэргийг шийдэж, нэмэлтээр мөрдөн байцаалтад шилжсэн. Удахгүй нэг талдаа шийдвэр гарах байх. Энэ мэтчилэн бид нийт 50 гаруй гомдлоос найман асуудлыг шийдэгдээгүй үлдэж, 42 хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжээд байна. Бид гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн асуудлаар тусгай дугаар ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж