ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2023.04.13/ сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж байгаа салхин цэцэг, мөн хөрш орнуудад дэгдээд байгаа улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийлээ.  ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 12-13-ний байдлаар салхин цэцэг өвчний халдвар авсан 40 хүүхэд эмчлүүлж буй аж. Вирусын гаралтай, агаар дуслын замаар дамжин халдварладаг өвчин тул заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч н.Бурмаа:

Яаралтай тусламжийн тасгаар салхин цэцэг,  улаан эсрэгэн өвчний халдвар авсан хүүхдүүд олноор ирж байна. Тэр дундаа салхин цэцэг өвчний халдвар өндөр байна. Салхин цэцэг өвчнөөр хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрээр өвдсөн заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.  Маш өндөр халдвартай, агаар дуслын буюу амьсгалын замаар халдварлана.

Эхний урьдал шинж:  Толгой өвдөх, дотор муухайрах. Бага насны хүүхдэд суулгах шинж тэмдэг,  уур уцаартай, ноомой байдалтай болж болно. Халуурах шинж тэмдэг илэрч болно. Хөнгөн, хүндээсээ хамаарч улаан бурхан, улаан эсэргэнэтэй төстэй тууралт гарна. Тууралт толбон,  гөвдрүүн, цэврүүн тууралт гарна. Нэг талбайд нэлэнхүйдээ зэрэг гарна. Хүзүү, нүүр, их бие мөчид хэсгээр нэг цаг хугацаанд бүх талбайд гарна. Цэврүү тууралт хагарна. Биед нь шинэ тууралт гарах бүрийд халуурна.

Хөнгөн явж байгаа тууралт 3-5 хоног, хүнд үед 6-8 хоног халуурч болно. Арьс салстаар бүх тууралт гарч байгаа учраас мэдрэл, хоол боловсруулах, шээс дамжуулах эрхтэнд нөлөөлнө.

Цаашлаад залгиур хоолой өвтгөж болно. Менингит ч болох эрсдэлтэй.

Өвөрмөц бус хүндрэлийн үед  арьс маш их загатнуулна. Цэврүү ихтэй тууралттай үед арьс их загатнаснаар нян хавсарч идээт тууралт болдог. Дунд чих үрэвсүүлэх, хатиг мундас гарна.

Ийм үед усанд сайн оруулах,  агаарт гаргах шаардлагатай. Салхин цэцэг нэршлээс нь болоод салхинд гаргаж болохгүй биздээ гэж, эцэг эхчүүд их асуудаг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ их хийнэ.

Вирусийн халдвар учраас ацекловерыг тав хоногоор 6-8 цагаар уухаар зөвлөдөг. Энэ өвчнөөс сэргийлэх арга бол  амны хаалт зүүж,  дархлааг нь дэмжих. Хүүхэд салхин цэцэг өвчний халдвараар өвдсөн бол олон нийтийн газраар очихгүй байх, бусдад тараахгүй байх нь чухал.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Монгол Улсад улаан бурхан өвчин одоогоор бүртгэгдээгүй ч 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 100 гаруй улсад 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Азийн улсуудаас Энэтхэг, Хятад, Филиппин улсад бүртгэгдээд байна.  Мөн ОХУ-д бүртгэгдлээ.

2022 онд нийтдээ 182 улсад 172 мянган тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсад улаан бурхны эсрэг вакциныг 1973 онд анх нэвтрүлсэн. Улаан бурхан улаануудын эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон. Сүлийн 14 жил гахайн хавдар, улаанууд, улаан бурханы эсрэг дархлаажуулалт хийсэн. Хоёр тун хийдэг. Есөн сартайд, хоёр настайд хийдэг.

1973-1989 оны хооронд улаан бурхны вакцин хийж байхад 3-4 жилийн давтамжтай бүртгэгдэж байсан.

Дэгдэлтийн тоо буурсан ч дөрвөн удаагийн давтамжтай дэгдэлт бүртгэгдсэн.

1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд улаан бурханы дэгдэлт бүртгэгдсэн.

Энэ дэгдэлт хараахан мнайд бүртгэгдээгүй ч бүртгэгдэх эрсдэл байна.

Улаан бурхны эрсдэлээ үнэлэх олон салбарыг хамруулсан эрсдлийн үнэлгээг хийсэн. Шадар сайдын тушаалын дагуу хийдэг. Шинээр сэргэж буй халдварт өвчний эсрэг бүх байгууллага хамтарч үнэлсэн. Тодорхой хэмжээний эрсдэл байна гэдэг дүгнэлт гарсан.21 аймагт танилцуулсан. ХӨСҮТ , ЭМЯ-наас тодорхой чиглэл хүрсэн. Нэмэлт дархлаажуулалт хийх бололцоотой. Дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой.

ХӨСҮТ-ийн Дархлаажлуулалтын албаны дарга О.Дашпагма:

Улаан бурханы өвчний эсрэг вакциныг дангаар хийдэг байсан бол гурван хавсарсан вакциныг хийдэг. Эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг. Уг вакциныг хийлгэснээр халдвараас 94-98 хувь сэргийлэх боомжтой. Насан туршдаа сэргийлэх дархлаа ч тогтдог. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ товлолт хугацаанд нь дархлаажуулалтад хамруулах шаардлага байна.

Улс орнуудад улаан бурхан өвчний тархалт өндөр байгаа нь дархлаажуулалтад хамрагдсан хүн амын тоо бага байгаатай холбоотой.

Монгол Улсын хувьд улаан бурхан өвчний эсрэг нэгдүгээр тунд хамрагдаагүй хүүхдийн тоо 40 мянга , хоёрдугаар тунд хамруулах ёстой хүний тоо 60 мянга байна гэдэг судалгаа гарсан.

Бага насны хүүхдийг товлолт хугацаанд нь вакцинд хамруулснаар нас баралт өндөртэй өвчнөөс сэргийлэх боломжтой.

Цаашдаа дэгдэлтээс яаж сэргийлэх вэ гэхээр вакциндаа хамрагдаагүй хоцрогдсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах. Харьяалал харгалзахгүйгээр хамрагдах боломжтой.  0-15 насны хүүхдэд хийдэг товлолт  вакцин нь үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийгддэг.

Нэмэлт дархлаажуулалтаар нэг тун хийж, дархлааг сэргээх арга хэмжээ авдаг.

Дэлхийн олон оронд  улаан бурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэнээр 40 гаруй улс улаанууд, улаан бурхан өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийхээр төлөвлөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж