Хятад компанийн ажилчин 365 хоногийн цалинтай амралт хожжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Хятад компанийн ажилчин 365 хоногийн цалинтай амралт хожжээ

Хятад компанийн ажилчин 365 хоногийн цалинтай амралт хожжээ

Хятадын Шэньжэн хотын нэрийг нь зарлаагүй нэгэн компанийн ажилтан жил бүрийн уламжлалт оройн зоогийн үеэр 365 хоногийн цалинтай амралтын эрх хожжээ. Тус фирмд менежерээр ажилладаг эрэгтэй 365 хоногийн цалинтай амралтын эрхийн бичгээ гардсаныхаа дараа итгэхгүй дахин дахин лавлаж асуусан гэнэ.

Тус компани цар тахлын гурван жилийн хугацаанд уламжлалт оройн зоогийн арга хэмжээгээ хийж чадаагүй учраас энэ удаад томоохон сугалаа, шагналтайгаар зохион байгуулсан аж. Ажилчдынхаа стрессийг бууруулах зорилгоор тус компани жил бүр оройн зоогийн арга хэмжээ зохион байгуулдаг аж.

Компанийн захирал нь ч хэн нэгэн тэр эрхийг хожчихно гэж санаагүй учраас балмагдсан тухайгаа ярьжээ. Гэхдээ азтан амралтаа биеэр эдэлж болох ч бас бэлэн мөнгөд шилжүүлэн авч болох гэнэ. Тэрхүү менежер нь ажлын шаардлагаар тогтмол аялдаг тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Шагналыг гардуулж, азтан өөртөө итгэхгүй дахин дахин асууж лавлаж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд тренд болж байна. Өмнө нь 2022 оны нэгдүгээр сард Шэньжэн хот дахь өөр нэг компанийн ажилтан мөн 365 хоногийн цалинтай амралтын эрх хожсон ч бэлэн мөнгөд хувирган авсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE STRAITS TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж