Шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гарлаа

Шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гарлаа

Хятадын зүүн өмнөд хэсгийн Гуандон мужид 56 настай эмэгтэй шувууны ханиадны H3N8 вирусээр нас баржээ. Энэ нь шувууны ханиадаар хүн нас барсан анхны тохиолдол гэдгийг ДЭМБ мэдээлэв.

H3N8 вирус нь 2002 онд Хойд Америкт усны шувуудаас анх илэрсэн бөгөөд морь, нохой, далайн хав зэрэг амьтанд халдаж байсан. Гэвч Хятад улсад өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард хүнд халдсан. Энэ нь үхлийн аюултай бус тохиолдолд тооцогдож байв.

Нас барсан эмэгтэйн бие хоёрдугаар сарын 22-нд хямарч эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 3-нд хөнгөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж, гуравдугаар сарын 16-нд нас баржээ.

Тус эмэгтэй халдвар авахаасаа өмнө шувуутай харьцаж байсан. Мөн гэрийнх нь эргэн тойронд зэрлэг шувууд байдаг гэдгийг НҮБ мэдээлжээ.

Ойр дотны хүмүүсээс нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Тиймээс хүнээс хүнд тийм амар халддаггүй байж магад гэж үзэв. Гэсэн  ч томуугийн вирус нь байнга хувьсан өөрчлөгддөг тул дэлхийн хэмжээнд тандалт судалгаа хийх нь чухал гэж албаныхан мэдээллээ.

Хятадад өнгөрсөн жил гарсан хоёр тохиолдлын нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн шинж тэмдэгтэй байсан.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж