Баян бөгөөд аз жаргалтай

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Баян бөгөөд аз жаргалтай

Эмэгтэй хүн бүр амьдралдаа чинээлэг эртэй тааралдаад баян чинээлэг амьдарна гэж мөрөөддөг нь худлаа биш. Гэр орон тав тухтай дээр нь цалингаас цалин хүртэл мөнгө хаанаас олох вэ гэж зовохгүй байхыг хэн мөрөөдөхгүй билээ.

Мөнгө бидний өмнө олон боломжийг нээж, маргаашдаа санаа зовохгүй боломжийг гаргаж өгнө.  Харин энэ талаар ямар ирээдүй хүлээж байгааг хэрхэн мэдэх вэ? Зурхайд хувь хүний тухай мэдээлэл агуулагдахаас гадна бас түүний нөгөө хагасын зан араншин ба санхүүгийн боломжийн талаар өгүүлсэн байдаг ажээ.

Таны амьдралын хангамж ямар байх вэ гэдгийг мэдэхийн тулд өөрийн хувийн зурхайгаа гаргаад таныг төрөх үеэр од гаригсийн байрлал ямар байсныг тогтоо.

Санхүүгийн сайн боломжийг Сар, Нарны байрлалын зохицол хэлээд өгнө. Гэхдээ нар Ангараг ба Санчир гаригуудтай таагүй байрлалд байх ёсгүй ажээ.

Тэнгэрийн салбар хэсгүүд болох орон буюу ордуудын байрлал зурхайд чухал байдаг. Цолмон, Бархасвадь гаригууд гэрлэлтийн гэрт байгаад тэр талбай нь Үхэр, Мэлхий эсвэл Загасны орд байрлаж байвал баян байхын тэмдэг юм. Хэрэв эдгээр гаригууд хайрын гэрт байгаа бол танд нөхрөөсөө биш нууц амрагийн санхүүгийн хангамж ирнэ гэсэн үг юм. Цолмон ба Бархасвадь харилцан тааламжгүй байрлалд байгаа нь таны нөхөр ихээхэн хүчин зүтгэлээр санхүүгээ бүтээх бөгөөд тэр нь үе үе дампууралтай байх  ажээ. Бархасвадь ба Усан вангийн байрлал зохистой байсан бол та нэгэн баянтай тааралдах болно.

Харийн мөнгөний талбайд Санчир зохистой байгаа нь танд чинээлэг гэхдээ харамч нөхрийг өгнө. Тэрээр цаг үргэлж хэмнэж явсаар таны булган дээлтэй болох мөрөөдөл хэвээр үлдэх юм.

Харийн мөнгөний талбар нь зурхайд найм дахь нь ба санхүүгийн нэгдлийн төлөө үйлчилдэг. Хэрэв таны энэ талбарт хоорондын зохис сайтай олон гариг байрласан, нэн ялангуяа эрчүүдийн бэлгэдэл болох Нар ба Ангарагийн зохис сайн байхад танд чинээлэг баян нөхөр  ирнэ. Хэрэв эдгээр төлөв зөрөлдөөнтэй бол нөхөр чинь үе үе мөнгөө алдана гэсэн үг юм.

Нар, Ангараг, Санчирын таатай төлөв таны нөхрийг шургуу, тууштай, эрмэлзэлтэй болгодог. Эдгээрийн байрлал хүндрэлтэй бол  нөхрийн чинь араншин мөрөөдөмтгий, залхуу байх нь.

Өв хөрөнгө хүлээх үү?

Таны хангамжийг нөхрөөс чинь гадна өв хөрөнгө өгч болох талтай. Гэнэтийн их хөрөнгө өвлөгдөнө гэж найдах уу гэдгээ бас л зурхайнаас мэдэж болно. Гол үзүүлэлтийг Санчир гаргадаг. Тааламжтай төлөвт тэр гариг Цолмон ба Бархасвадьтай хамт борсон байх ёстой. Энэ хоёр гариг Урантай зохистой байхад таны хамтрагч том хонжвор авах магадлалтай. Эсвэл гэнэтийн өв залгамжлагдаад ирж магадгүй юм.

Орлогын эх сурвалж

Зурхайгаар таны нөхөр ямар үйл ажиллагаагаар мөнгө олж болохыг хэлсэн байгаа. Үүний тулд гэрлэлтийн оронд байх гаригсийн байрлалыг сайн судлах хэрэгтэй.

Сартай таатай төлөвт байвал тэр хүн үл хөдлөх хөрөнгө эсвэл хөдөө аж ахуйгаас орлоготой байна. Буд гаригтай таатай бол худалдаа наймаанаас орлого олно. Энд мэдээллийн салбарын бизнес ч хамрагдах юм. Хэрэв Цолмон  гэрлэлтийн оронд байрласан бол мөнгө эмэгтэй хүнээс ирнэ. Ангараг цэргийн үйлсийг хариуцах учраас тэндээс л мөнгө орж ирэх ёстой. Бархасвадийн таатай төлөв  хууль, шинжлэх ухааны салбар болон төрийн албанаас орлого авчирдаг. Далайн ван гариг нууц албад ба сэтгэл зүйн салбарын ажлыг ивээнэ. Мөн тэр нь харийн мөнгөтэй ажилладаг хүмүүсийг ивээдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж