Оюутнууд автобусаар зорчихдоо мөнгө төлнө

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Оюутнууд автобусаар зорчихдоо мөнгө төлнө

Оюутнууд автобусаар зорчихдоо мөнгө төлнө

Нийтийн тээврийн салбарт энэ оноос эхлэн парк шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж байгаа талаар нийслэлээс мэдээлсэн. Гэсэн ч тус салбарын алдагдал гурав дахин нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Алдагдал өсөх шалтгаануудын нэг нь шинээр үйлчилгээнд нэвтрүүлж буй цахилгаан автобус аж. Учир нь тус автобусыг цэнэглэх зардал хэт өндөр байна. Мөн иргэд үнэ төлбөргүй зорчиж байгаа нь нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллахад хүргэж байгаа аж.

Тиймээс энэ жилдээ багтаж нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын үнийг нэмэх талаар албаныхан ярьж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

2017-2018 онд нийтийн тээврийн алдагдал 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр ийнхүү 3-4 дахин өссөн байна. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа гол асуудал бол цалин хөлс, түлшний үнээс шалтгаалсан алдагдал. Дэвшилтэт технологиудын тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэмэлтээр оруулах тутамд дагаад үнэ, өртөг зардал нэмэгдэж байна. Мөн нөгөө талдаа үр ашиггүй зардлыг танах, багасгах шаардлагатай. Үүнээс гадна хамгийн чухал нь нийтийн тээврээр зорчих төлбөр.

Автобусаар зорчиж байгаа нийт иргэдийн 50 хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна.

Тиймээс төлбөргүй зорчилтын үр дүнг тооцох шаардлага мөн үүсч байгаа юм. Энэ асуудлыг 2023 ондоо багтааж шийдвэрлэнэ” гэдгийг онцолсон.

Ямартай ч энэ онд багтаж цахилгаан автобус болон нийтийн тээврээр зорчих тарифт шинэчлэлт хийхийг салбарынхан мэдээлээд буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ.

Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болсон байна. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.

Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ.

Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж