Монголын хамгийн том хоолны баяр энэ амралтын өдөр болно

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн том хоолны баяр энэ амралтын өдөр болно

Misheel walking street-д 7 хоногийн бямба ням гараг бүр зохион байгуулагдаж буй Family food festival-ийн хоолны төрөл, харилцагчдын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна.

04-р сарын 15-16-ны Family food festival дээр Сүү ХК бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж Аз хур номын дэлгүүр бүх номоо 20% хямралтай үнээр борлуулахаас гадна хүүхдүүдийн хамгийн дуртай Мөнх Тунх өөрийн бүтикийг барьж сонирхолтой нэрийн бүтээгдэхүүнүүдээ бяцхан найзууддаа зориулан дэлгэх гэж байна.

Өнгөрөгч 7 хоногийн онцлох ресторануудын ахлах тогооч нарын ярианаас товч хүргэе.

Vibe рестораны ахлах тогооч

Н.Чойжилнамнан: Гэр бүлээрээ яваа хүүхдүүдэд зориулаад тахиан махан хоолнуудыг авч явахад тохиромжтой байдлаар хийж гаргасан.  Жишээ нь Cup chicken, spicy chicken, 3 төрлийн шорлог, мини хуушуур, олон төрлийн салатны хачир гээд амттай, өнгө үзэмжтэй хоолнуудаас сонгоод авах боломжийг олгож байгаа.  Бид ирэх фэстивалиар хоолны төрлөө илүү нэмж, үлгэрийн баатруудыг авчирч, хүүхдүүдэд зориулсан амттангуудыг гаргах болно.

Шар айраг рестораны ерөнхий тогооч

Г.Билигтбаяр: Бид чихэрлэг тахиа, брокколитой бүтэн шарсан гуя, шаржигнуур тахиа гэх мэт тахиагаар хийсэн олон төрлийн хоолоор үйлчилж байна. Мөн бүх хачир, амталсан будаа, шинэ ногооны салат, луувангийн салат гээд бүгдийг үнэгүй дагалдуулаад өгч байна. Мини бургер, төмсний бөмбөлөг, сэндвич гээд шарж хуураагүй 20 гаруй төрлийн хоолыг хүүхдүүдэд зориулж хийсэн. Бид ирэх фэстивалиар маханд дурслагсдадаа зориулан үхэр гахайн махаар төрөл бүрийн хоол хийж гаргана.

New York street рестораны зөвлөх тогооч

А.Ганзориг: Манайх бэлэн бүтээгдэхүүн ашигладаггүй, бүх хоолоо гар аргаар өөрсдөө хийж дахин давтагдашгүй шинэ төрлийн соусуудыг гаргаж ирснээрээ онцлогтой. Гахайн махан ороомог, тахианы махан шорлог, hotdog, big burger,  pizza зэрэг олон төрлийн хоолнуудыг гаргасан. Бид ашиг олох гэхээсээ илүү Newyork-ийн өндөр зэрэглэлийн тансаг хоолнуудыг мини хэлбэрээр гаргаж илүү олон хүнд амтлуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл бид рестораны хоолнуудаа 70% хүртэл хямдруулж байгаа гэсэн үг. Ирэх 7 хоногийн фэстивалиар хүүхдүүдэд зориулсан хөгжилтэй алиалагч, хүүхэлдэйн баатрын буддаг номнуудтай уулзацгаая.

Ичиго зайрмагны ахлах худалдагч

Х.Хулан: Сүүтэй, шоколадтай, холимог сүүн зайрмагууд, шоколадтай, гүзээлзгэнэтэй, орео жигнэмэгийн үйрмэгтэй, лемонтой, кивитэй, нэрстэй, иристэй, бананатай гээд 8 төрлийн жимсний амттай зайрмагууд гарч байна. Хүүхдүүд хоол идээд дессертээр зайрмагийг их сонгож байна. Ирэх фэстивалиар манай Ичиго зайрмагны мухлагт зорин ирж амтат зайрмагаа аваарай.

Lamen house -ийн тогооч

М.Төгсбаяр: Манайх гурилаа өөрөө зуураад өөрийн гараар татаж сунган гоймонгоо хийж болгодог. Мөн булууны ясыг 6-7 цагийн турш гал дээр буцалгаж шөлөө гаргаж авдгаараа онцлогтой. Нэмээд хүний биед сайн олон төрлийн хатаасан ургамлууд ордог болохоор амттай, бас эрүүл халуун гоймонг бүх насныхан сонирхон авч байна. Ирэх 7 хоногт ч мөн бид үйлчилсээр байна. Та бүхэн зориод ирээрэй.

Халуун ам бүлээрээ хамгийн том хоолны баяраар зочлоорой. Family food festival дээр уулзацгаая.

Misheel walking street: 8811-3280

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж