ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэтгэврийн насныханыг төрийн албанаас шүүрдэж байгаагаа дуулгав. Түүнийхээ баталгаа болгож нэгдүгээрт, "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабандийг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байгаагаа мэдэгдсэн юм. Завхан аймгийн харьяат
Нацагийн Багабанди 73 настай. Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженерээс ажлын гараагаа эхлүүлсэн Н.Багабандийг ирээдүйд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллана гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз.
Улстөрч болох эхлэлээ Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгчээс эхлүүлсэн тэрбээр 1992-1996 онд УИХ-ын гишүүн болж, улмаар 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон түүхтэй. Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд болоод бууснаасаа хойшхи нэлээд хэдэн жил түүн шиг нирваан дүртэй хүн нэг хэсэгтэй л байгаагүй. Тэр ч бүү хэл бурхан багшийн судар лугаа Ерөнхийлөгч Н.Багабандийн бичсэн “Титэм үг” хэмээх цэнхэр хавтастай алтан шаргал үсэгтэй ном айл бүрийн хойморт залардаг байсныг хүмүүс тийм ч амархан мартчихаагүй л байлтай. Далай ламын айлдвар лугаа Н.Багабанди Ерөнхийлөгчийн “Титэм үг” хэмээх тусгай телевизийн нэвтрүүлэг тогтмол цацагддаг байсныг мэдэх нэг нь мэднэ дээ. Томоохон баяр ёслол, төрийн их хүлээн авалтын үеэр алтан тоноглол бүхий бүс, малгайгаа өмсдөг байсан нь одоо ч тод санагдаж байна. Тухайн үедээ л нөлөөлөгч, манлайлагч, орчин цагийнхаар инфлүүнсэр байсан түүний талаарх тодорхойлолт өнөөдөр харин орвонгоороо эргэж. Сувдаг, шуналтай, улсаа зарж идсэн хулгайч луйварчин, албан тушаалын хэнээтэй, үхэж өгдөггүй өвгөнөөрөө дуудуулах…
Тэрбээр 2010-2013 онд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдож “тэтгэврийн хөгшин” хэмээн өчигдөрхөн адлагдах хүртлээ ажилласан гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол төсөл болох "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн болсноос хойшхи түүний үнэлэмж ингэж л хувирч. Адаг сүүлдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх өрөвдмөөр тайлбараар халхавчилж, “Одоо орон зайгаа тавьж өгнө үү” гэх соёлтой шахалтанд өртсөн ч байж болох. Угтаа цаг цагаараа байдаггүйн бас нэгэн баталгаа нь Н.Багабанди болж байна.
Бүр цаашилбал, цаг нь болохоор албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой гэдгийн тод илэрч ч тэр байж болох. Одоогоос 12 жилийн өмнө төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хааны одонг гуйж биш гуядаж авч байсныг нь бодохоор тэр бас насаараа тэтгэврийн өвгөн яваагүй бололтой. Ямартай ч тэр өнөөдрөөс гавьяаныхаа амралтанд гарч уулын мухарт, усны тунгалагт, үр хүүхэд, ач зээгээ тойруулаад амар сайхандаа жаргахаар боллоо.
Д.Амарбаясгалан даргын дараагийн дуудсан нэр бол Х.Бадамсүрэн. Тэрбээр, Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Түүнийг "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүрэг хүлээлгэн ажиллуулсан. Зэс металлын групп албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, жигдэрсэн учраас түүнийг албан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэв.
Х.Бадамсүрэн одоо 68 настай. Түүнийг хүссэн ч, эс хүссэн ч тэтгэврийн насанд хүрсэн тул "Эрдэнэс Монгол"-ын Зэс металл группийн захирал хэмээх албан тушаалаас нь буулгах шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэдгээ Д.Амарбаясгалан дарга учирлав. Учир нь Монгол Улсын төсвөөс тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалттай учраас түүний албан тушаалийг хүчээр авч байгаа нь энэ ажгуу.
Түүнд Н.Багабанди шиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж явсан түүх гуншин байхгүй ч цагтаа Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, УИХ-ын гишүүнээр ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан түүх бий. Түүний улс эх орондоо хийсэн гавьяаг нь төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан нь саяхан. Угтаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидын үед, Х.Бадамсүрэнг улсын саалийн үнээ хэмээх тодотголтой Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байхад хамгийн өндөр оноогоо иргэдээс авсан гэхэд дэгэсдүүлсэн болохгүй байх.
Монгол Улсын Засгийн газраас үзүүлсэн элдэв хөнгөлөлтийг Х.Бадамсүрэн захиралтай Эрдэнэт үйлдвэрийнхэн нуруун дээрээ үүрээд гарсныг тэд мартсан байж болох ч бид мартаагүй.
Засгийн газрын шийдвэрийг удаа дараа сунгаж ус, цахилгаан, дулааны мөнгийг төрөөс даах зорилтыг улаан нүүрээрээ авч гараад, ажлаа тайлагнаад төрийн ордонд гүйж явсан цаг нь саяхан. Гэсэн ч өнөөдөр түүнд өндөр нас нь “гай” болж төрийн албанаас өөрийн хүсэлтээр бус үсдүүлж, чирүүлж гарахад хүргэсэн гэдгийг сонсоход сэтгэл гонсгор л байна. Монголчууд бид эртнээс “Буурлаас үг сонс. Болсноос ам хүр” хэмээн ахмад настаны ажил, амьдралын туршлагаас хуваалцаар ирсэн. Гэтэл харин хэрэг нь дуусахаар хөсөр хаяж, олны хэл амны өгөөш болгож, өөрсддөө оноо авах гэсэн МАН-ын залуучуудын үйлдлийг нүдээрээ харж, чихээрээ сонсох өдөр ирдэг л юм байна. Угтаа Х.Бадамсүрэнд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа муу байгаа нийгмийн зүгээс ирж байгаа учраас шахалт, хавчлагын талаар хэлээд, ирэх сонгуулийн жил оноо авахын тулд Засгийн газраас “5Ш” ажиллагаа зохион байгуулж байгаагаа учирлаад “Та Н.Багабанди гуай шиг өөрийн хүсэлтээр ажлаа өгчих” гэсэн бол үгүй хэмээн тас гөжихгүй нь лавтай. Гэтэл “Засгийн газар "Шүүр" ажиллагааны хүрээнд Монгол төрийн бүх шатанд ажиллаж байгаа, тэр дундаа тодорхой хэмжээнд хуулийн зөрчилтэй ажиллаж буй хэсгийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхийг зорьж ажиллаж байна. Тийм ч учраас шүүр ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэнг чөлөөллөө” хэмээн мэдэгдэх ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн албанаас “шүүрдүүлээд” гарч байгаа Х.Бадамсүрэн нийтэд зарлаж байгааг нь анзаармаар.
Н.Багабанди, Х.Бадамсүрэн хоёр бол зүгээр л “Шүүр” ажиллагааг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ажил хийсэн мэт харагдуулах онооны самбар байсан төдий. Тэдний цаана дахин 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс цалинжиж байгаа талаар дурьдсан.
Мөн Төрийн тусгай албан хаагч буюу 156 хүн цэргийн насныхан тэтгэвэр тогтоолгочихоод, цалингаа аваад явж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Тодруулбал, дээрх 6161 тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчийг төсвөөс цалинжуулахад жилийн хугацаанд 30 тэрбум төгрөгийн цалингийн зардал гарч байгаа аж. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд сард 250 орчим сая, жилээр нь бодоход тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл зарсан байна. Тиймээс тэтгэврийн насны төрийн албан хаагчийг чөлөөлсөн тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно” гэв.
Өөрөөр хэлбэл, Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар шиг төрийн албанаас шүүрдүүлэх 6161 ахмад настан байна гэсэн үг юм. Гэхдээ хүлээгээрэй. Бид ийм л үед нийтээрээ нийгмээрээ мэдээлэлд олон талаас нь шүлтүүртэй хандмаар байгаа юм.
Үнэндээ ийм тохиолдол эгэл жирийн төрийн албанд байдаггүй юм. Гагцхүү эрх мэдэл, мөнгө төгрөг, албан тушаал, ашиг сонирхол үйлчилдэг төрийн өндөр дээд албан тушаалын тухайд л яригдах боломжтой. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өгч байгаа мэдээллээр “Суманд багш дутагдалтай байгаа учраас ганц хоёр жил ажлаад өгөөч, Өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа учраас та эмч, сувилагчаар ажлаад өгөөч, Туслах багш олдохгүй байгаа учраас, эсвэл таны ажлыг орлон гүйцэтгэх хүн манай аймаг, суманд байхгүй байгаа учраас хэсэг хугацаанд ажлаад өгөөч…” гэсэн хүсэлт, насаараа хийсэн ажлаасаа нэг л өдөр урваж чадаагүй нинжин сэтгэлдээ дөрөөлөгдөн тэтгэвэртээ гарсан ч ажлаа өнөөдрийг хүртэл хийсээр байгаа тэр ахмадуудын сэтгэл рүү ус цацлаа.
Үнэндээ Д.Амарбаясгалан төрийн албаны жаргал зовлон, хүний нөөцийн дутагдалтай байдлаа ч үл ойлгон ямар нэгэн шүүр бариад баруун солгойгүй, нүүр нүдгүй шүүрдэх талаар өнгөцхөн ойлголттой байгаагийн илрэл. Эрийг нас уулыг цас гэдэг дээ. Үнэндээ тэтгэвэртээ гарсан ч төрийн албанд ажилласан хэмээн адлуулж байгаа тэд татвар төлөгчдийн мөнгийг зүгээр сууж байгаад халааслаагүй гэдгийг тодотгоё. Тэд төрийн ажил хийснийхээ төлөө хөдөлмөрийн хөлсөө л авч байгаа хэрэг. Ямартай ч тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдыг хэрэг нь гарахаар урьж, хэрэгцээ нь дуусахаар зайлуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эцэст нь хөөж буулгачихаад, гуйж зөвлүүлдэгээ л больчих хэрэгтэй. Ийм жишээ Монголын төрд, улс төрд олон.
Гавьяаных нь амралтанд гаргасан нэртэй аль нэг төрийн байгууллага, яам, тамгын газар бүр сүүлдээ өөрийнхөө зөвлөхөөр өнөө өвөө, эмээ нараа томилж найр тавьдаг жишээ олон.
Эцэст нь жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болохгүйн тулд эхлээд төрийн албан хаагчдынхаа цалин хангамжийг дэлхийн жишигт хүргэчихээд хална, солино, болино хэмээн дуугарах нь зүйтэй. Өнөөдөр төрийн албан хаагчид хамгийн их ачааалтай, хамгийн бага цалинтай учраас “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ч” хамаагүй гадагшаа гарч амьдрахыг хүслэн болсон. Түрүүчээсээ гараад эхэлчихсэн учраас сургууль нь багшгүй, эмнэлэг нь эмч, сувилагчгүй, төр захиргаа нь мэргэжилтэнгүй тэр ч бүү хэл төрийн албанд тэнцэх ч хүнгүй болчихсон.
Гэтэл өөрсдөө Ковидын хуулиар халхавчилж төрийн албанд ажиллах боломж анхнаасаа олгочихоод одоо тэднийгээ чөлөөлж байна хэмээн сүр Данзангийн дүр үзүүлэх. Тухайлбал, Гаалийн байгууллагын 150 албан хаагчийг чөлөөлсний дотор 60 нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хууль бусаар томилогдсон учраас ийнхүү чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ.
Хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ үед нэгэнт төрийн албанд томилогдчихсон хэдийгээ сургаж, хөгжүүлээд авах ухаан тэдэнд алга. Төрийн алба дахь шүүр ажиллагаа үүгээр дуусаагүй. “Эхний ээлжид хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Дараагийн ээлжид иргэд, олон нийт, төрийн албан хаагчдаасаа мэдээлэл авч, "Шүүр" ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгт хариуцлага тооцно” хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Бүр сүүлдээ их хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж нэгийг нь нөгөөгөөр нь, аавыг нь ахаар нь матуулдаг ажиллагаа удахгүй эхлэх аж.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа самардагаа хэзээ зогсоох юм бэ. Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй үйлдэл хийсэн. Үүнээс болж өнөөдөр Сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2019 онд Үндсэн хууль хэлэлцэхдээ холимог тогтолцоог дэмжээгүй. Гэтэл эргүүлээд УИХ шийднэ гэх дүгнэлт гаргасан. Тэнд тэтгэврийн нас нь хэтэрчихсэн хугацаа нь дууссан хүмүүс Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдаг. Үүнийг болиулмаар байна. Үндсэн хуулиасаа эхлээд, Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Энэ хулгайтай ялаагүй. Төрийн эсрэг, Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Үндсэн хуулийн Цэцинхэн тэтгэвэртээ гараад зөнчихсөн байна. Зөнөчихсөн хүмүүсийг буцааж тат. Хууль бус шийдвэр гаргаж, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн нөхдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэ. Үндсэн хуулийн хямрал ард түмнийг босгодог. Гэтэл түүнийг нулимж, самраад сууж байгаа хүмүүсээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулдаг байж таарахгүй.
nemo 2023-04-13 64.119.29.63
Үндсэн хуулиасаа эхлээд, Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Энэ хулгайтай ялаагүй. Төрийн эсрэг, Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Үндсэн хуулийн Цэцинхэн тэтгэвэртээ гараад зөнчихсөн байна. Зөнөчихсөн хүмүүсийг буцааж тат. Хууль бус шийдвэр гаргаж, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн нөхдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэ.
Зочин 2023-04-13 202.9.40.35
Багабанди ажиллаж байхдаа юу хийсэн тодорхойгүй. отгонбилэгийг нууж байсан , Туул жин паянгаас бэлэг авч хятад толь бичиг харж ярьсан гэж ММ- мэдээгээр олон удаа яригдсан. Оюутолгойд олон жил туз- д сууж тэрбум тэрбумаар цалин авсан ч Монголын төр, ард түмэнтэйгээ олон тэрбумын өр зээлээд баригдсан,хэрвээ сайн ажиллаж байсан юм бол бид ийм их өрөөнд орж дэлхийд шившиг болох уу.
Зочин 2023-04-13 66.181.168.8
ШИЖГИЙН НИЙТЛЭЛ ВЭ
999 2023-04-13 103.26.195.36
Багабанди Оюутолгойн ТУЗ-д олон жил ажиллачихаад хэзээ ногдол ашиг арл түмэнд өгөхийг "Би мэдэхгүй" гээд өнөөдөр хариулж байгааг юу гэх вэ????
Ажлаа өгч, чадалтай, хэл устай залуучуудад шилжүүлэх нь зөв ш дээ. Бдамсүрэн ч ялгаагүй.
Монголд ажлын байргүй, цалин бага, даргын хүүхдүүд арын хаалгаар төрд шургалсан ийм нийгэм боллоо.
Хамгийн өндөр боловсролтой, гадаадал төгссөн, дотооддоо олон жил ажилласан туршлагатай залуучууд ГАДААД УЛС руу яваад дуус ч бна. ЗГХЭГ-ийн үйл ажиллагааг дэмжиж бнаааа
зочин 2023-04-13 192.82.83.78
МАН Ы ЭНЭ ӨВГӨЧҮҮЛ ХУЛГАЙ ЯАЖ ХИЙХИЙГ НАМЫНХАНДАА ЗӨВЛӨЖ ЧАДНА ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ. МУУ "ХҮН" ҮХДЭГГҮЙ ГЭЖ ҮНЭН ЮМАА. БИЕ НЬ МУУДАХ ӨВДӨНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ТӨМРӨӨР БҮТСЭН БИРДҮҮД.
Narantsetseg 2023-04-13 103.57.93.32
99096338, 99984884 77760708 гэр бүлийн хүмүүс байнга найдвартай зээл өгнө
Зочин 2023-04-13 109.252.131.78
тэтгэвэрт гарсан хумуус нь ажилахдаа тэтгэвэрт гарахаасаа омно улсад толсон даатгал татварын монгоо авч байгаа. тэтгэвэрт гарсаны дараа цалин авч байгаа бол ходолморийнхоо холсийг авч байгаа. энд давхардуулсан юм ероосоо байхгуй . боловсрол муутай . амарсайхан толгойгоо цэнэгэх хээгтэй. гадны орнууд туршлага муутай залуусаас туршлагатай хогшчуулийг ажилуулж байна. ж. нь
байдан.
Зочин 2023-04-13 192.82.65.4
Зүйрлэх юмаа оловоо хэхэ. Хийдгээ хийсэн бол явах хэрэгтэй. Хийж байна гээд хичнээн жил байхав.
Зочин 2023-04-13 203.217.139.240
Ингэж алдаатай бичдэг байж төрийн байгууллагын нэг албан тушаалд / тэтгэвэр авангаа/ ажилладаг юм уу? Тэтгэврийнхэн байгууллагын албан тушаалыг эзэлчихээр монголын залууст ажлын байр олдохгүй байгаа тул гадаад явах гээд алалцаж байна. Залууст ажлын байраа тавьж өг. Давхар орлого олохоо боль. Залуус орлого ч үгүй байж байна.
Zochin 2023-04-13 66.181.186.177
Uugni urij zalmaar yum
Зочин 2023-04-13 103.212.118.212
Bagaband davgui turiin terguun bsn Daanch OT TUZ tei holbogdood neree unagaachih yum daa
Зочин 2023-04-13 203.217.139.240
Юун Академичийн цалин вэ. ҮҮнийг болих хэрэгтэй
Зочин 2023-04-13 203.217.139.240
Их хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцанг яагаад өдий болтол хайцаалаад байгаа юм вэ. Энэ хүн ч бас адилхан шүү дээ. Ямрыг нь гаргаж ямрыг нь үлдээгээд байгаа юм вэ. Мөн АКАДЕМИЧ нэртэй тэтгэврийн хөгшчүүлд улсын төсвөөс сар бүр нэмэгдэл цалин өгдгийг болих хэрэгтэй шүү дээ. Тэд чинь юу ч хийдэггүй мөртлөө сар бүр албан тушаал хашсаны цалин, тэтгэвэр дээр нь сар бүр 1 сая төгрөгийн нэмэгдэл цалин авч байгааг энэ засгийн засгийн газар мэдэж байгаа юм уу. Ийм мэтийн илүү зардлуудыг танах хэрэгтэй.
иргэн.. 2023-04-13 202.21.107.4
Титэм үг ..АТГ болон бусад газарт шалгуулах нь дээ… Үнэн байдаг уу ТИТЭМ ҮГ …Хамба Нацаг бол … ӨВДСӨН ЗОВСОН хүмүүсийг МӨЛЖИГ шимэгч хорхой…Титэм үг….
Зочин 2023-04-13 66.181.189.76
hiisen ajiliig ni dugndeggui yum uu? ur dun baihgui bol, avsan munguu bustaaj ug
Билэгээ 2023-04-13 66.181.191.222
МАН Тэтгэврийн насны хүнийг УИХ нэр дэвшүүлэх юм байна гэж ойлголоо
Зочин 2023-04-13 66.181.186.177
Why not tenegee
Зочин 2023-04-13 122.201.25.251
Гаалийн байгууллагын 150 албан хаагчийг чөлөөлсний дотор 60 нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хууль бусаар томилогдсон тэдэнд буруу байхгүй Харин томилсон Асралт гэж шунахай хулгайчийг шалгах хэрэгтэй
Зочин 2023-04-13 192.82.65.4
150 хүн нь хууль дүрмээ мэдэхгүй томилогдоод байна гэж үү?
Логик 2023-04-13 192.82.73.202
"….Тиймээс тэтгэврийн насны төрийн албан хаагчийг чөлөөлсөн тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно” гэв. МАНгар намынхан ингэж пиар хийхээ болио!!! ард түмнийг тэнэг гэж доромжлох юм даа. 6161 төрийн албан хаагч тэтгэвэрийн насных гээд чөлөөлж оронд нь залуучууд авна. НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙР СОЛИГДОХОД НИЙЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ!!!!! гэдгийг бага ангийн бүгд хүүхэд мэднэ. Төсөв хэмнэ гэж худлаа Пиар хийхээ боль!!! МАН бүгдийг эсрэгээр хийдэг.
kfgkgfjkjgfjgfiuup8e0t9 2023-04-13 66.181.165.89
Монгол Улсын төсвөөс тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалттай, энэ хуулийн заалтыг зөрчиж улсад /төсөвт/ хохирол учруулсан бол буруутэй этгээдээр нь төлүүлэх хэрэгтэй. Буруутай этгээдээр төлүүлэх хуулийн заалт бас байгаа. Үүнийг олон нийт шахаж шаардаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж авлига, албан тушаалын наймаа үгүй болно. Шударга ёс бий болно. Төрд итгэх олон түмний итгэл бий болно.
Зочин 2023-04-13 91.210.250.81
Одоо ҮХ-ийн цэцийн даргаа яаралтай ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй
Цэнгэл 2023-04-13 202.126.90.123
6200 ахмадуудаа гомдоож ажлаас нь халснаар манай нам хамгийн идэвхтэй сонгогчидоо алдаж байна. Тэдний гэр бүл 6200 сонгогчоо алдана. Дээр нь үр хүүхдүүд 6200 сонгочоо алдана. Нийтдээ 20000 сонгогчоо алдлаа. Ахмадуудын оронд орж ирэх 6200 залуус нь сонгуульд саналаа өгөхгүй. Аягүй бол АН-д саналаа өгнө. Маш буруу зүйл хийж байна, миний МАН-ын удирдлага. Би одоо ид ажиллаж байгаа дунд үеийн төлөөлөл. Өөрийгөө бодвол надад хамаагүй зүйл. Намаа бодож бичлээ!!!
Зочин 2023-04-13 66.181.160.17
"Сонгогчоо алдах вий" гэдэг бэртэгчин хэмжүүрээр намууд сүүлийн 30 жил асуудалд хандаж ирсний хар гайг бид бүгдээр амсахаараа нэг боллоо!! Сонгогчийг алдахаас эх орны хөгжлийн боломжийг алдах нь ирээдүйн аймшигт их хор хөнөөлтэйг хэзээ ойлгох хүмүүс вэ??!! Сонгогчоо л алдахгүй бол улс орон сүйрч байсан ч хамаагүй юу??!!
Уншигч 2023-04-13 202.21.108.42
Ардын намын тогтолцоо удирдлага маш буруу зохион багуулалттай ажилсаар ирлээ. Дээрх сэдэвийг бичсэн хүн маш үнэн үг хөндөн бичижжээ.
Зочин 2023-04-13 66.181.176.55
энэ хоёр ингэж удаан ажилласанд өнөө ардчилсан нам дбуруутай
Зочин 2023-04-13 66.181.160.17
Энэ өвөл их хүйтэрсэн явдалд АН буруутай!?
Зочин 2023-04-13 122.201.23.83
ажлыг авахын тулд юм амладагийн
Хотын уугуул иргэн 2023-04-13 103.26.194.108
хоёр өвгөн ажлаа өгч, тэтгэвэрт гарч байхад юу ч их олон үгтэй нуршуу юм бичиж хүмүүсийг залхаан вэ. Энэ асуудал ингээд дууссан. Юм болгоныг битгий ингэж улстөржүүлж бай, Тарвагдорж оо
Зочин 2023-04-13 64.119.27.224
МУИС-ийн Бадарч гуай бас чөлөөлөгдөх нь днн.
Зочин 2023-04-13 202.126.90.42
Bagabandi guai bol noyon nuruutai, tuvugtui asuudlyn nuance-g olood, tungii ni taaruulj shiiddeg hamgiin dajgui yeronhiilogch baisan yum shig ee. Yamartai ch busad shigee uls ornoo himdhan hudaldaj, yeornhiilogch bhda alba erh medlee daldaiduulj eldev yaria helend neeh oroogui, hudlaa saihan tsarailj, chihen deer tsetseg urguulj dalduur humslaagui. Humuus ih martamhai, ergeed bodohod busad yeronhiilogch shig hogiin baigaagui l haragdaad baidag bolson
иргэн.. 2023-04-13 202.21.107.4
3а ……. зам нь шулууджээ.. "Ажлаас нь халлаа… АТГ шалгана" титэм үг…..Дулаахан хувцалж яваарай даа…. хаврын салхи хавирга нэвт шүү…Багабандиа….ТИТЭМ үг…. "Гадаад руу худалдаж авсан байшин руугаа явах вий…ВИЗ..Урилгыг нь сайн үзээрэй …." "ТИТЭМ ҮГ"
Зочин 2023-04-13 192.82.84.83
Их идээд сайхан амьдардаггүй нь царайнаас нь ил байна. Хүмүүс минь шуналаа дарж зөв сайхан амар тайван найрсаг байхад царай цаанаасаа нэг гэрэлтэй зөөлөн болдог шүү
Бодит ирээдүй 2023-04-13 202.21.108.42
Авлигачид аргагүй үнэнд гүйцэгдэж хуулиндбууж өгөх цаг иржээ. Одоо өөрсдийгөө, хам хэрэгтнүүдээ илчлээд, хууль бус хөрөнгөнүүдээ ил болгож эхлэхгүй бол үр хүүхдүүдийн чинь ирээдүй ч эргэлзээтэй болж Төр, олон нийтэд гадуурхагдан хавчигдах болохнээ. Ард түмэн гэмт хэрэгтнүүдийг илрүүлж шийтгэлээ гд санаа амрахгүй улам бүр ихийг шаардана. Яг Ардчилсан орнууд шиг, Өмнөд Со, Хятад, Оросууд шиг үр хүүхдүүд чинь тансаг хэвээр үлдэх ёсгүй хэмээн улам бүр хүчтэй шаардана, шахна.
БЗД-ийн иргэн ... . 2023-04-13 202.21.107.4
Харин Багабанди…… Бадамсүрэн хоёрын санхүүгийн сахилга ..зөрчсөн …Бусдад давуу байдал олгосон……байдлуудыг шалгах хэрэгтэй байх аа…Ж: Багабанди Хамба Нацагдоржид давуу байдал олгож….Энэтхэг улсаас зээл авахуулж ..зээлээ төлөөгүй яриа байдаг…. Магадгүй…Багабандийн авгай нь Хөх хотоос уламжлалт эм авчирч Хамбаар борлуулалт хийлгэдэг гэж хүмүүс ярьдаг….Тэгээд гавъяат эмч гэж эмч биш …ХАМБАд цол өгсөн гэдэг Ичих хэрэгтэй Багабанди…..Шалгаж болох л Хоёр х
Зочин 2023-04-13 59.153.86.198
6161 хүн бүгд тэтгэвэрт гарсан мөртлөө давхар Яам тамгын газарт ажиллаж хор найруулдаг хөгшин бурхинууд байдаг одоо тэд зайгаа тавих хэрэгтэй!!!! Миний охин гадаадад сургууль төгсөж ирээд 1 яаманд ажилд орсон дандаа 50-аас дээш насны зарим нь бүүр 70 шахаж яваа хүмүүс байдаг маш уйтгартай газар би ажиллаж чадахгүй бас зарим хүмүүс нь дуудаад чи хэний хүн бэ хэн чамайг ажилд оруулсын нтр гэж асуудаг үнэн ялзарсан газар байна гээд өөрөө ажлаасаа гарсан. Бас нэг анхаарал татсан асуудал нь энэ
Зочин 2023-04-13 103.229.121.252
Зайгаа тавьж егех цаг нь болсон улс ш дээ, урьдахыг нь ухахад ч буруудах юмгуй, идсэн уусан нь дэлгэгдээд ганцад морилчихсон байхад гайхах юмгуй л улс ш дээ
Зочин 2023-04-13 66.181.161.58
Оюутолгойн туз-н дарга батсүхийг сайн шалгах ёстой. Хүүхдүүд нь гадуур тендер авч өгнө гээд яриад явдаг юм бналэ
хүннү 2023-04-13 202.55.188.115
За чахав дээ. Энэ хүмүүс улсдаа хийдэг зүйлээ хийсэн. Одоо залуусаар юм хийлгэх хэрэгтэй. Ямар үхэшнүй мөнхий хутаг одсон биш. Нэг их араас нь матрын нулмас унгаах хэрэггүй. Монголын ард түмэн энэ хүмүүсийг мэднэ. Төрөөсч эднийг муулж ад үзээгүй. Залууст л боломж олгож байна.
Zochin 2023-04-13 66.181.161.174
XOGSHIN BIRD UUD VXEE CH ! ! !
ЗОЧИН 2023-04-13 202.131.225.242
За болноо болно, Бадамсүрэн хангалттай идсэн.
nofsgiin zasgiin gazar 2023-04-13 192.82.65.168
chadvartai humuus ni gadaa uldeed arai arai
Зочин 2023-04-13 202.126.88.128
Монголын баялгыг цөлмөсөн чөтгөр нэг гуйлгачин сэтгүүлчид хэдэн цаас өгөөд ингэж бичүүлэхээ мэдэлгүйгээ өлөн шуналтай гуйлгачин сайтууд нь ийм юм бичээд мөнгө олдог болтой ха ха ха энэ гачгаараар зөвлүүдэг хэн бэ түй
Аливаа ажлыг хийхэд туршлага, хандлага чухал. 2023-04-13 202.21.104.2
Төрийн захиргааны жинхэнэалбанд олон жилийн туршлагатай цөөн хүн л гол ачааг нь үүрч байна даа. Яг үнэндээ гадаад, дотоодод олон сургууль төгссөн гэх, татаас түлхээсээр төрд орсон залуучууд бол арай л биш байна. Цаас нухаж, ажил гараас гаргаж чадахгүй, мэдлэг, чадвар муу, дээрээс нь зүгээр сууж, биед амар, гоё байж байгаал өндөр цалин авах хүсэлтэй бүхэл бүтэн үе гарч ирсэн байна. Энийгээ ойлго! Одоо байгаа туршлагатай хүмүүс тэтгэвэрт гарвал төрийн алба хэцүүднэ,ялангуяа бодлого боловсруулах
Зочин 2023-04-13 66.181.179.166
Өөрийнхөө бодсоныг хүн ойлгохоор бичих чадвартай заоуучужд хэд байна, чадахгүй нь тэдний буруу бишээ. Тэдэнд зааж, сургаагүй манай системийн буруу. Энэ дээр бичсэнтэй ер нь санал нийлж байна, МАН-ын залуу дарга нар ч попроод, өөрийн намын дарга хийж байсан хүнээ ямар ч боловсролгүй орк хархуудад хаяж өгёихөөд л, их том шүүрдлэг хийлээ гэж үзүүлж байгаа юм байна даа. Өөрснөө цүнх баринчдаа томилсон өиз дээ, тэр гахлийн 160 томилгоог хэх хийсэн юм бэ? АН хийсэн юм уу? тэр 160 хүн өарснөө юу?
Зочин 2023-04-13 66.181.182.27
зссссс ичиж үхээсэй тэнэгүүд
JIRIIN IRGEN 2023-04-13 202.126.90.121
ENE LALRUUDAAR ZUBLUULNE GEJ YU BAIDGIIM… SHOROND OROX ESTOI XUMUUS SH TEE
Догдоцон бацаан 2023-04-13 192.82.92.204
Энэ хэдэн лаларуудыг барьж шалга хятадад бол аль хэдийн цаазын ял авсан байгаа шүү.
Зочин 2023-04-13 66.181.161.83
нэг найз маань төр албанд жолоочоор ажиллаж байгаад 500000-гаар тэтгэвэртээ гарсан ч ажилаа хийж байгаа гэхдээ бүтэн цалингаар биш үндсэн цалингийн 40%-иар цалинждаг халаад жолооч авч ажиллуулхад багадаа 1.3 саяын цалин дээрээс нь нэмэгдэл өгнө тэгэхээр юуны нь хэмнэлт гарах вэ дээ дээрхи тохиолдолд хэмнэлт гарч байгаа харагдахгүй л байна 1.3 саяын 40% 520000+ тэтгэвэр 500000=1020000 жолооч ажиллуулхад 1300000+бусад шагнал урамшуулал өгнө где какойе хэмнэлт???бас 40%-иас татвар авна
Зочин 2023-04-13 192.82.83.106
Ene erunhiilugch baisan nuhuriig SHevtsariin bankind 25 saya dolloriin hadgalamjtai geed ali taliigaach Ernenet uildveriin zahirliin ued yarigdaad baisan unen yam bolov uu
Зочин 2023-04-13 103.136.254.8
Энэ сайт захиалгат мэдээлэл хийхээ хэзээ болих вэ. Нийтлэлийн сайтыг шалгаачээ. Сэтггүлчилийг нь бас шалгая. Төр шалгах зөв. Шалгаад буруутай бвал ялыг гь өгөх хэрэгтэй.
Зочин 2023-04-13 202.126.89.165
ТӨР ЗАСАГТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ГАЗРУУДАД ДАРГА НАРЫН ҮР ТӨЛҮҮД Л АЖИЛЛАЖ БНА….МЯНГАНЫ СОРИЛЫН САН, АГЁНТЛАГУУД, ЯАМДУУД, ХОТЫН ЗАХИРГАА, ТАТВАР, НД-,ЫН ГАЗРУУД ГЭЭД Л
Зочин 2023-04-13 202.126.89.225
Хийдэгээ. хийчихсэн, төрийн хайр хишгийг хүрчихсэн
өндөр тэтгэвэртэй хүмүүс бусдад боломж гаргаж орон
зайгаа тавьж өгсөн нь насанд нь өлзийтэй. Төр төмөр
нүүрээ иргэддээ тэгш гаргах учиртай.
Зочин 2023-04-13 188.175.246.47
Шоронд нь хатаах хэрэгтэй улс орондоо гай болж ханадаггүй шуналын тулам лалруудыг!!!
зочин 2023-04-13 150.129.140.239
Хэдэн мянган долларын цалинтай байсан ахмадууд тэтгэвэртээ гарна гэхээр захиалгат нийтлэл бичүүлээд үхэлээ. Мань мэт нь тэтгэртээ гарах гээд жилээ хүлээгээд байдаг аймар зөрүү юу ай .
схд-23 2023-04-13 202.9.46.183
Намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа зоригтой өгөөч. Амьдрал мэдэхгүй битгий попроод байна. Тийм онцгой хүн юм бол гуанзанд орж хоол идэх, 00 орж баас гаргадгын аль нэгийг больчих. Тэгээд л Амарбаясгалан та онцгой хүн болно. Саяхан НИТХ-ын төлөөлөгч нэг муу бацаан байснаа мартаж дээ хөөрхий
Зочин 2023-04-13 66.181.161.166
Төрийн шийдвэр зөв л дө хувийн байгууллагад ажиллаж болно до. Төрд огцордоггүй бас тэтгэвэрт гардаггүй ажиллаад л байдаг ч хариуцсан ажил нь ч өөдлөхгүй хор найруулаад байж л байгаа бөглөөнүүүдийг ховхруулаасай
схд-23 2023-04-13 202.9.46.183
гаргаж байгаа шийдвэрээ зөв тайлбар хийх ухаан Амарбаясгаланд алга.. 6161 ажлын байрыг цомотгосон бол 30 тэрбумын хэмнэлт гарна. Хүнийг нь халж, ажлын байр үлдэж байвал 30 тэрбумын хэмнэлт гарахгүй шүү дээ. Амарбаясгалан 2000 оноос эхэлж ХЭГ-ын дарга хийж энэ ажлаа эхлүүлэхгүй яасан юм бэ? Нямдоржийн оронд ажиллаж анхаанаасаа поп зангаа гарахгүй дээ. Чавайс. Хожимдож гарч ирээд өөр дээрээ гал дуудлаадаа. Төрийн албаны ажлын туршлага байхгүй юм байна. Намын дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн да
Зочин 2023-04-13 66.181.161.166
Төрийн явуулж байгаа ажиллагаа зөв л лө огцордоггүй дарга , тэтгэвэрт гардаггүй бүр улиг болсон ч ажлаа хийгээд ажил төрөл нь ч дээшлэхгүй таглаануудыг салгаж салхи оруулах л хэрэгтэй.
Зочин 2023-04-13 103.10.23.189
Багабанди дунд сургуулиа муу төгссөн юм бна, ямар сайндаа ТМС төгсөх вэ дээ. Олигтой сурдаг бсан бол ядахдаа ТМС биш техникумд сурна биз дээ.
Zochin 2023-04-13 64.119.16.189
Эдний зөвлөх гэж юу байдийн бэ
num 2023-04-13 66.181.188.115
shuur ajilgaa zuv shuu hulsnii bicheechee kk
Зочин 2023-04-13 192.82.89.142
зөвлөгч нар ажил дээр нь том асуудал гараад байхад юу зөвлөж цалин авч суусан юм бэ. /улсад маш их хохиролтой үед/.
enhb 2023-04-13 192.82.65.32
san baiguulad bolovsrolig demjsen deer bha Tetgevrinhen
Зочин 2023-04-13 66.181.187.148
зүггэр тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй шүү дэ
Зочин 2023-04-13 43.228.130.57
Д.Амарбаясгалан: их хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж нэгийг нь нөгөөгөөр нь, аавыг нь ахаар нь матуулдаг ажиллагаа удахгүй эхлүүлнэ.
зочин 2023-04-13 202.70.37.220
Хэзээ үхнэ гэж тэтгэвэрт гарчаад ажилладаг байнаа.
Зочин 2023-04-13 66.181.160.85
монгол төр ер нь хэнд ч өргүй тэр тусмаа энэ Багабанди Бадамсүрэн мэтэд
Зочин 2023-04-13 202.55.188.100
харин ч буудчих ёстой шд энэ муусайн шуналуудыг
Зочин 2023-04-13 103.212.117.181
танил сувилагч тэтгэвэр гараад хувийн эмнэлэгт ажиллаж байхад нь улсын эмнэлэгийн сувилагчаар авсан. ажилдаа маш сайн тэргүүлэх зэрэглэлийх . засгаас тэтгэвэрийн насны хүн ажиллуулахгүй гээд яриад ажиллахад зовлонтой юм ажлаасаа гарна гэсэн. гэтэл оронд нь түүн шиг ажиллах хүн олдохгүй байгаа
зочин 2023-04-13 192.82.86.244
Шүүр ажиллагааг дэмжиж байнаа. Энэ 2 хөгшин заавал чангаалгах ямар шаардлага байна.
Шүүр ажиллагаанаас ч өмнө эдгээр хөгшдыг амьтан хүн зөндөө л шүүмжилж байсандаг. Зөвлөх хийчих дайны залуучууд зөндөө л байна.
Иргэн 2023-04-13 66.181.185.80
Хөлсний бичээч л байна
Зочин 2023-04-13 66.181.160.17
Энэ Батзаяа гэгч бүсгүйд Багабанди, Бадамсүрэн хоёр хэдэн ₮ өгч захиалгаар бичүүлжээ!! Багабанди угаасаа ч хүнд хэрэгтэй юм зөвлөх хүн биш, Ерөнхийлөгчөөр 8 жил суухдаа тодорхой юу ч хийгээгүй!! "Урт шар дээлт" Намбар хүртэл газар хувьчлах хууль санаачлан батлуулсан нь түүхэн чухал ажил болсон! Одоо Багабанди хэнд ч хэрэгтэй, зөв юм зөвлөхгүй, харин улс төрийн хор хэрхэн найруулах талаар зөвлөж магадгүй?? Тэгэхдээ одооны залуу улс төрчид тоохгүй дээ!!
зоч 2023-04-13 43.242.243.86
Энэ МАН ч цүнх баригч нартаа л зай суллаж сэтгэлийг нь амрааж байх шив. Нөгөө өлөнгүүд чадах юм байхгүй байж Женкогийнх шигл нь яаж баллах бо доо.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ХЭГ-аас байгууллагуудад ерөнхий бичиг явуулахаар янз бүрээр хэрэгжүүлээд байгаа даа 2023-04-13 192.82.67.51
Амарбаясгаланд төрийн ажлын туршлага дутаад байна. Тэгэхдээ юм хийе гэсэн эрмэлзлэлийг нь унтрааж болохгүй.Зөвлөгөө:1/ХХ-ийн 145-р зүйлд ахмадууд ажил хийж, цалингаа ч, тэтгэврээ ч авах эрхтэй. Тэднийг буруутгах хуулийн үндэслэлгүй 2/ Төрийн албаны 4 ангиллын албан хаагч тэтгэвэрт гарвал алийг нь аль ангилалд ажиллахыг хориглохыг хуульчлах.Ж-нь, ТЗ тэтгэвэрт гарсан бол дахин ТЗ-д ажиллахгүй г.м.3/Шүүр ажиллагаагаа ТАЗ-тэй хамтарч ажиллах. ТАЗ-д судалгаа бий. Ингэвэл гомдол гарахгүй.
Баяраа Дархан 2023-04-13 202.179.21.227
Дутагдалтай байгаа эмч , багш нарыг үргэлжлүүлэн ажлуулж бололгүй яахав , Яам тамгийн газарт бол зөвлөх нэртэй Намынхаа аав ,ээж ,ах , дүүгээ ажиллуулах нь туйлын буруу , Залуучуудад чинь ажлын байр олдохгүй дүрвээд байна , дээр нь цалин нь амьдралд хүрэлцэхгүй багш , эмч нараа алдаад бна 2 , одоо л зөв горимдоо орох гэж байх шиг бна , амжилт хүсье
Зочин 2023-04-13 66.181.160.17
Эмнэлгүүдэд "Зөвлөх эмч" гэсэн нэртэй тэтгэврийн өвгөн эмч нар хий цалин аваад хааяа ирэхээрээ хэрэгтэй юм хэлж өгдөг ч үгүй, будлиу юмнууд явж харагддаг, болиулбал таарна!! 2015 онд японы нэг баян өвгөнтэй танилцаад тэр маань спонсордож, манай гэр бүлийн хүнийг японд эмчлүүлсэн юм. Монголд ирээд у/с үзлэгт ороход нэг өвгөн эмч үзээд эмчилгээ ярихын оронд "Японд эмчилгээ их үнэтэй байдаг гэсэн. Та нар хаанаас яаж мөнгө олсон юм бэ?" гэж хэрэггүй юм аэсуугаад байсан!!
МАН 2023-04-13 202.126.89.43
АН ы хийсэн бузрыг цэвэрлэлээ Оюунэрдэнэ браво АНы балгаар энэ хоёр удаан жил буглалаа. Ахиж АНыг төрд бүү ойртуул.
Зочин 2023-04-13 202.179.21.227
6161+150 хүн чинь МАН-ы засаглалын үед тэтгэвэрт гараад залуучуудад ГАЙ болоод байгаа юм биш үү 202,126,89,43 -аа
Зочин 2023-04-13 150.129.142.214
Наадах 2 чинь.МАНын үед л МАНдан бадарч явсан 2 шүү.Зөнөжээ 202.126.89.43 аа
Зочин 2023-04-13 103.57.92.230
Багабанди,Бадамсүрэн 2 чинь АН-ын хүмүүс юмуу ?! Эсвэл чи солиотой юм уу ?!
Зочин 2023-04-13 202.179.25.86
Хахаха. Нөгөө АН-аа л риастай. Төрөөс зайлаад удаж байгаа шүү.
Зочин 2023-04-13 122.201.24.18
Зев енцгеес бичжээ
Зочин 2023-04-13 59.153.114.45
захиалгаар б**с 7гч
Зочин 2023-04-13 103.9.90.100
Юм хийхээр хийлээ гэх. Энэ албан тушаалуудад чинь очих хүн байхгүй, олдохгүй болохоор энэ 2 ажиллаж байгаа гэж ойлгогдохгүй л байна шүү. Хийсэн бүтээсэн бол сайхан байдлаараа тэтгэвэртээ гарахгүй юугаа хийгээд зууралдаад байдаг юм бэ? Хийх л ёсой, цэгцлэх л ёстой ажил шүү дээ. Сайн хийгээрэй харин шударгаар л хийгээрэй.
oogii 2023-04-13 66.181.190.231
ОДОО БОЛНО ОО. ХЯЗГААРТАА ХҮРСЭН. НААД АЖЛЫГ ЧИНЬ ӨЛХӨН ХИЙЧИХ ААВЫН ХҮҮХДҮҮД ОЛОН БАЙГАА. ТЭДНИЙГ ЗАЛУУ ХАЛУУН ДЭЭР НЬ АЖЛУУЛАХ ЁСТОЙ. х** ,УХАНАА ЗАЛУУГААР СОЛЬДОГ БИЗДЭЭ. ӨМӨӨРӨӨД БАЙГАА ХҮН ИХ ПЯЛДАГ НӨХӨР ЮМ. ХИШГИЙГ НЬ НИЛЭЭД ХҮРТЖЭЭ ГЭХ СЭТГЭГДЭЛ ТӨРЖ БАЙНА.