Хүн дутуу Завханы баг Баян-Өлгийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Хүн дутуу Завханы баг Баян-Өлгийг буулган авлаа

Хүн дутуу Завханы баг Баян-Өлгийг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны эхний өдөр Баян-Өлгий, Завхан аймгийн багууд учраа тааран барилдсанаас Завхан аймгийн баг 14-11-ээр ялалтаа авлаа.

Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ, /барилдаагүй/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/, улсын начин Б.Чимэдвандан /5/, аймгийн харцага Г.Анхбаяр /3/ нийт 14 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Х.Танирберген/2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн заан Е. Көптилек /3/  аймгийн арслан Э.Тамираа /1/ нийт 11 даваа авсан юм.

Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол  нар ажиллав.

Булган, Төв аймгийн багууд өнөөдөр /2023.04.13/ 20:00 цагаас барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж