Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдаг. Цар тахлын хориг өнгөрсөн жилээс суларч, 2022 онд зуслангууд ээлжийн хуваарийн дагуу ажилласан. Харин энэ зунаас зуслангууд эртлэн захиалгаа авч, ээлжийн хуваариа гаргаж эхэлжээ. Тодруулбал, нийслэлд 33, орон нутагт 23 зуслан ээлжийн бүртгэлээ ирэх сард эхлүүлэх бөгөөд хуваариа энэ долоо хоногоос эхлэн гаргасан байна. Одоогоор Мөрөөдөл, Янзага зэрэг зуслан ээлжийн хуваариа баталжээ. Тус зуслангуудын эхний ээлж зургадугаар сарын 10-наас эхэлж байна.

Харин Найрамдал зуслан энэ сард бүлгийн багшийн сургалт явуулж, ирэх сард ээлжийн амралтын хуваариа зарлана гэлээ. Ингээд эрэлттэй зуслангийн бүртгэл, мэдээлэл авах дугаар, хүүхдээ зусланд явуулахад юуг анхаарах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

Найрамдал зуслангийн тухайд ирэх зургадугаар сараас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Тус төвийн бүртгэлийн нэг, хоёрдугаар ээлж богино хугацаанд дүүрч хаагддаг байна. Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж.

Үүнд,

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад хандах авах боломжтой.

НАРС ЗУСЛАН 6-18 НАСНЫХАНД НЭЭЛТТЭЙ

Нарс зуслангийн 2022 оны ээлжийн хуваарийг танилцуулж байна. Тус зусланд 6-18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Энэ жил зуслангийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа учраас ээлж болгон насны ангилал гаргаагүй байна. Тиймээс хүүхдүүд сонирхсон ээлждээ хамрагдах боломжтой аж. Нарс зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 11-18-нд эхэлж, 18-25-нд хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус зусланд хамрагдах хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Бүртгэлээ цахимаар эсвэл биечлэн хийх
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Насны бүлэг харгалзахгүй явах учир ээлжээ сайтар ярилцаж сонгох
  • Хувийн бэлтгэлээ хангах
  • Төлбөрөө 100 хувь төлөх зэрэг шаардлагатай байна.

НАРЛАГ ЗУСЛАН ТӨЛБӨР, ХУВААРИА ИРЭХ 7 ХОНОГТ ТАНИЛЦУУЛНА

Харин Нарлаг зуслангийн хувьд эхний ээлж нь зургадугаар сарын 18-нд эхлэх аж. Тус зуслангийн долоо хоногийн төлбөр өнгөрсөн жилүүдэд 310-330 мянган төгрөг байсан. Харин энэ жил нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Бүртгүүлэх хүүхдүүд “Нарлаг зуслан” цахим хуудаст хандаж мэдээлэл авах боломжтой. Мөн Жавхлант хүүхдийн зуслан 2022 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлжээ. Жавхлант хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломжтой аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг.

Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар дээрх 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж