Монполимет Группийн тэтгэлэг ирээдүйн инженерүүдийг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Монполимет Группийн тэтгэлэг ирээдүйн инженерүүдийг дэмжжээ

Монполимет Групп, Мөнх тогтвортой хөгжил сангийн нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт тэнцсэн оюутнууд өнөөдөр /2023.04.12/ батламжаа гардаж авлаа.

Гурван үе шаттай явагдсан тэтгэлгийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэг хүртэх болзол хангасан оюутнуудыг Монполимет Группийн удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж батламжийг нь гардуулан өглөө.

Энэ удаагийн тэтгэлэг нь

  • Их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутнуудад зориулсан
  • Тухайн оюутны хүсэл сонирхлыг харгалзан Монполимет Группт ажлын байраар хангах боломжийг олгосон
  • Их, дээд сургуулиа төгсөөд эх орондоо ажиллаж, амьдрах зорилготой оюутан залуусыг сонгож, тэдэнд урам зориг өгсөн
  • Улс орондоо болон Үндэсний үйлдвэрлэгч компанид чухал хэрэгтэй ховор нарийн мэргэжил эзэмшиж буй байдал
  • Оюутнуудын сурлагын дүн, сайн дурын ажлын оролцооноос гадна хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн зэрэг онцлог, давуу талтай байна.

Тэтгэлэгт МУИС болон ШУТИС-д цахилгаан, хими, нано шинжлэх ухааны инженерчлэл зэрэг Монгол Улсад нэн хэрэгтэй мэргэжлээр суралцаж буй оюутнууд шалгарсан нь онцлог байлаа.

Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Манай энэ жилийн ээлжит тэтгэлэгт амжилттай оролцож шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Өнгөрсөн жил бид олон улсын математикийн олимпиадад амжилт гаргасан оюутан, сурагчдад тэтгэлэг гардуулж байсан. Харин энэ удаагийн тэтгэлэгтээ дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулах ирээдүйн инженерүүд болон санхүү, эдийн засаг зэрэг чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хамрууллаа. Их сургуулиа төгсөөд эх орондоо ажиллахын сацуу олон улсын практикт суурилсан ажлын байран дээр дадлагажиж манай шилдэг инженерийн багтай хамтран ажиллах урилгыг мөн та бүхэнд хүргүүлж байна. Монцемент бол Европт цөөхөн байдаг олон улсын дэвшилтэт технологиудыг нутагшуулсан цогц үйлдвэр. Үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд гаднын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тогтмол олон улсын сургалт зөвлөгөөнд оролцож туршлага судлахын сацуу өөрсдийн хуримтлуулсан дадлага туршлагаа хуваалцаж байдаг” гэж ярилаа.

Тэтгэлэгт тэнцсэн оюутан Б.Тэмүүлэн “Би ШУТИС-ийн цахилгаан системийн  автоматжуулалтын ангийн оюутан. Ер нь төгсөх курсийн оюутнуудыг хамруулдаг тэтгэлэг гэж байдаггүй. Харин Монполимет Группийн тэтгэлэгт төгсөх ангийн оюутан оролцож болохыг хараад материалаа өгсөн. Сонгон шалгаруулалтуудад тэнцэж явсаар сүүлийн шатанд тэнцэж өнөөдөр батламжаа авлаа. Тэтгэлэг аваад дээр нь ажлын байрандаа санаа зовохооргүй боллоо. Маш их баяртай байна. Төгсөөд Монцемент үйлдвэрт ажиллана” гэсэн юм.

Монполимет Групп, Мөнх тогтвортой хөгжил сангийн тэтгэлэг хүртсэн зарим оюутны сэтгэгдлийг сонслоо. Тэтгэлэгт МУИС болон ШУТИС-д цахилгаан, хими, нано шинжлэх ухааны инженерчлэл зэрэг Монгол Улсад нэн хэрэгтэй мэргэжлээр суралцаж буй оюутнууд шалгарсан нь онцлог байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж