Долоо хоногийн таны зурхай

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн таны зурхай

Aries-Хонь, 21.03-19.04
Од гаригсийн байрлал эхний өдрүүдэд санхүүгийн асуудлаа шийдэхийг танд зөвлөж байна. Энэ үеэр нэмэлт орлого олох болж байгааг та санаарай. Долоо хоногийн сүүлчээр өөрийн ажилд илүү анхаарах ёстой. Гэхдээ та гадны нөлөөнд орох магадлалтай байгааг анхаар. Мөн энэ үеэр хувийн харьцаанд шинэ мэдрэмж гарч хамтрагчтайгаа та цагийг сайхнаар өнгөрөөх болно.

Taurus-Үхэр, 20.04-20.05
Муугүй долоо хоног. Эхэнд нь та маш хариуцлагатай, няхуур байж чадна. Танд буй сайн чанарууд одоо л хэрэг болох нь. Хугацааны сүүлчээр уран бүтээлийн ажил чинь амжилттай байх ажээ. Аль болох өндөр үр дүн гаргахын тул хүрээлэн буй орчноо анхааралтай хар. Танд тэднээс сурах боловсрох зүйл байна. Мэдрэмж, зан араншингаараа та ажилдаа өндөр амжилт олно.

Gemini-Ихэр, 21.05-21.06
Долоо хоногийн эхэн ихрүүдэд олон сайхан сэтгэгдэлтэй үйл явдал авчирна. Танд бага зэрэг амарч, хүчээ нөөцлөх боломж үүсэхийг үгүйсгэх аргагүй. Дуу чимээгүй орчин хэрэгтэй байгаа учраас бясалгалаа ихэсгэх хэрэгтэй. Гэр бүлийн ба гэр орныхоо асуудлыг цэгцлэхэд хугацааны сүүлч тохиромжтой. Харьцаандаа шинэлэг зүйл гаргахын тулд хамтрагчтайгаа романтик үдшийг өнгөрүүлэхээр төлөвлө.

Cancer-Мэлхий, 22.06-22.07
Найз нөхөдтэйгөө харьцахад өмнөхөөс илүү идэвх ажиглагдана.Танд хуримтлагдсан мэдээ мэдээллээ тэдэнтэй  солилцож, саналыг нь сонсох шаардлага байна. Харин энэ харьцаа сүүлийн өдрүүдэд бас ч хэрэгтэй. Гэхдээ тэр хоногуудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал сайн шийдэгдэнэ. Энд амжилт олохын тулд үнэтэй мэдээлэл цуглуулах шаардлага байгааг бүү март.

Leo-Арслан, 23.07-22.08
Долоо хоногийн эхэнд та одоо юунд эрмэлзэж байгааг тунгаан бодож, засварлах цаг юм. Танд олон төлөвлөгөө гарч ирэх ба тэр бүгд нь заавал биелээд байхаар зүйл биш л дээ. Хугацааны сүүлчээр та санхүүгийн асуудлаа шийдсэн нь дээр. Төлбөр тооцоог чанд сахин мөрдөх аваас нэмэлт орлого орж ирэх нөхцөл бүрэлдэнэ. Та мэдрэмжээрээ хүмүүсийг сайн ойлгох болсноо мэднэ.

Virgo-Охин, 23.08-22.09
Эхний хэдэн хоногт амьдралын бүхий л салбараар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж танд бий. Сурах эрмэлзэл ба туршилт хийх эрмэлзэл чинь ундраад ирнэ. Сүүлийн хоногуудад нь таны шинэ мэдлэг  бусдыг бишрүүлэх байх. Мөн таны сонирхол ч нэмэгдэнэ. Мөн энэ үеэр амьдралын тогтсон хэм хэмжээгээ өөрчлөх гээд үзэхэд тохиромжтой цаг ирж байна.

Libra-Жинлүүр, 23.09-23.10
Долоо хоног таны ямар нэгэн шилжилтийн үеэр эхлэх бололтой. Танд дахин тогтсон хэв жаягаа өөрчлөн шинэ шатанд гарах боломж нээгдлээ. Гэхдээ энэ бол зөвхөн аар саар зүйлд л хамааралтай. Үндсэн зүйл хэвээр байна. Хоёрдугаар хагаст туулсан замаа эргэн хараад эрэгцүүлэн бодоход тохиромжтой. Танд цаг байна. Энэ үеэр гэр бүлийн түүхээ сонирхох сонирхол танд бий болно.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Эхний өдрүүдэд таны анхаарал гэр бүлдээ төвлөрсөн байна. Та  сэтгэлээ нээж илүү их халамж гаргавал ирээдүйн харилцаанд чинь тустай. Хугацааны эцсээр та олон жил уулзаагүй байсан хуучин сайн танилтайгаа тааралдах магадлал өндөртэй. Хуучин төлөвлөгөөг сэргээх гэд үзэл ашигтай байхыг үгүйсгэхгүй. Энэ үеэр гэр орны  тавилга төхөөрөмжийн байрлалыг өөрчлөн тухтай болгохыг хичээ.

Sagittarius-Нум, 23.11-21.12
Өөрийн эрүүл мэндээ эхний хоногуудад анхаар. Энэ цагаар жингээ өөрчлөх янз бүрийн аргатай танилцахад илүүдэхгүй. Эмчилгээ, курст явахад  бас хэрэгтэй. Хугацааны эцсээр биеийн ерөнхий байдал сайжирч та сэтгэл өөдрөг байна. Сүүлийн хоногуудад найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөвөл зүгээр. Харин хэрэг явдлыг хэт хөөрөгдөх гээд байх нь танд зохимжгүй.

Capricorn-Матар, 22.12-19.01
Эхэн үедээ романтик сэтгэлгээ өндөртэй байх нь. Энэ цагаар болзоо тавьж, илүү нээлттэй романтик харилцаа таныг удирдана. Мөн энэ үеэр хүүхдэд анхаарвал зохино. Хоёрдугаар хагаст сурч болоход хэрэгтэй цаг. Өмнөх хичээлээ давтах, эргэн санах нь таны ирээдүйн сургалтад ашигтай.  Таны мэдрэмж сүүлийн хоногуудад хурц байх учир шийдэмгий ажиллахад хэрэг үйлс бүтэмжтэй байна.
 
Aquarius-Бумба, 20.01-18.02
Гэрийн ажил эхэндээ  бүтэмжтэй байх бөгөөд одоо таны сэтгэл  санаа энд л чиглэгджээ. Таны нэр хүнд ч гэртээ өснө. Сүүлийн өдрүүдэд татвар, зээл, хөрөнгө оруулалттай холбоо бүхий ажлыг амжуулахад тохиромжтой. Таны санаа бодол сексийн талдаа нэмэгдэх болно. Энэ үеэр мэдлэгийн хүрээгээ тэлэхэд хамгийн сайхан цаг гарч байна. Аялал жуучлал хийхэд бас таатай.

Pisces-Загас,19.02-20.03
Долоо хоногийн эхний хэсэгт танд олон амлалтууд ирж магадгүй.  Таны бусдыг татах, үнэнч шударга байх чанар чинь энэ үеэр тодорно. Сүүлийн өдрүүдэд нь өмнө ярилцаж байсан гэрээ хэлцлээ байгуулах хэрэгтэй. Та асуудал нухацтай хандана. Энэ цагаар танд өөрийн бодол санаагаа цэгцлэх боломж бас байна. Сэтгэл зүйн дарамтаас салахад таатай үе байхыг үгүйсгэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж