Засгийн газрын өнөөдөр /2023.04.12/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тухайлбал, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн захирал Х.Бадамсүрэн, "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний тэтгэврийн нас хэдийнэ өнгөрсөн тул ийнхүү чөлөөлсөн байна.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон. Тиймээс Завханы Засаг дарга болж магадгүй гэсэн хардлага ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна.
"Эрдэнэс Монгол" компанийн Нэгдсэн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан О.Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилсон байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ