“Kia EV6 GT” 2023 оны дэлхийн шилдэг үзүүлэлттэй машинаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

“Kia EV6 GT” 2023 оны дэлхийн шилдэг үзүүлэлттэй машинаар шалгарлаа

“Киа” компани  нь Дэлхийн шилдэг автомашин шалгаруулах наадмаас шинэ загварын “Kia EV6 GT” автомашинаараа 2023 оны дэлхийн шилдэг үзүүлэлттэй автомашин шагналыг хүртэж, гайхалтай амжилтыг үзүүллээ.

Нью-Йоркийн олон улсын авто шоуны үеэр шагнал гардуулах ёслолын шүүгчдийн бүрэлдэхүүн нь 32 орныг төлөөлсөн 100 олон улсын автомашины сэтгүүлчдээс бүрджээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан маш олон тооны автомашиныг үнэлсний эцэст шүүгчид Киагийн автомашинууд нь "Урам зориг өгөх хөдөлгөөн" гэсэн сэтгэлгээний дагуу нийгэмд тустай хөдөлгөөнт байдлын шинэлэг шийдлүүдийг гаргахад чиглэгдэж буй брендийн цаашдын баталгаа болж буйг онцолжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Киа корпорацийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хо Сон Сун хэлэхдээ, “ “Дэлхийн автомашины шагнал гардуулах ёслолын шүүгчдээс ийм үнэлгээ авсан нь маш их нэр төрийн хэрэг юм. Киа тогтвортой шийдэл нийлүүлэгчээр дэлхийд тэргүүлэгч болж өөрчлөгдөхийн хэрээр, бид өөрсдийн ур чадвар, технологи, дизайнаараа үйлчлүүлэгчдэдээ урам зориг өгөхийн зэрэгцээ онцгой практик байдлыг бий болгох тээврийн хэрэгслийг бүтээхийн тулд чадах бүхнээ хийх болно. Энэхүү нэр хүндтэй шагнал нь манай стратеги амжилттай хэрэгжсэний баталгаа болж байна” гэсэн юм.

“Kia EV6 GT” нь 2023 оны дэлхийн шилдэг автомашины эзэн болж, стандарт загварын шинэчилсэн чанарыг санал болгож байна. Мөн тус машин нь  2022 оны оны шилдэг машин, 2023 оны Хойд Америкийн нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг шагналуудыг бусад нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

430 кВт (585 PS) хосолсон цахилгаан хөдөлгүүр нь 3.5 секундын 0-100 км/цаг хурд авах, ихдээ 260 км/ц хурдлах боломжийг олгодог бөгөөд бүрэн цахилгаан “EV6 GT”-ийн алсын зайн хүчин чадал. Мөн зай ихтэй дотоод засал, боловсронгуй загвар нь илүү уламжлалт бензин хөдөлгүүртэй спорт машинуудын ширүүн өрсөлдөөнийг давж гарчээ.

EV6 GT загвар нь хөдөлгөөн бол хүн төрөлхтний хөгжлийн үүслийн үндэс бөгөөд хүмүүст шинэ газар үзэх, шинэ харилцаа тогтоох, шинэ туршлага олж авах боломжийг олгодог гэх Киагийн шинэ брэндийн чиглэлтэй нийцэж байна.

Киа нь хүний сэтгэлийг татах бүтээгдэхүүн, автомашины шинэлэг загвар, тохь тухтай үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ урам зориг өгч, тэдэнд дуртай зүйлдээ чөлөөт цагаа зориулах боломжийг олгох замаар харилцаа холбоо тогтоохыг эрмэлздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж