1000-аас дээш өрхтэй хотхоны сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

1000-аас дээш өрхтэй хотхоны сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ

1000-аас дээш өрхтэй хотхоны сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Тус газар нь сургалтын чанарын зөрүүг арилгах, сургалтын хөтөлбөр дэх чадвар, хэрэглээний чадамжуудыг илүү сайн ойлгоход анхаарах, сургалтын технологийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгааг газрын дарга Б.Амартүвшин хэллээ. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж, 17442 багш, ажилтан ажиллаж байна.

Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль зургаагаар, хувийн хэвшлийн сургууль долоогоор нэмэгдсэн аж. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний тухайд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна.

Нийт 278 бүлгийн 11310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг тодотголоо. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай боловч одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 56 сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа тул сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж. Мөн сургуулиудыг өргөтгөх, 1000-аас дээш өрх бүхий томоохон хотхон, хороололд бага сургуулийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, 2023 оноос ашиглалтад орох бүх хотхон хорооллын барилгын цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээн авах зэрэг хувилбар боловсруулж байгааг танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт энэ онд 47 сургууль, 88 цэцэрлэг, гурван спорт заал, нэг дотуур байр, 25 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Он гарснаас хойш хоёр сургууль, зургаан цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон байна. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж