2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 228,422,872 төгрөгийн үнийн дүн бүхий 1,493,110 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мандал Даатгал ХК (MNDL +4.21%), Крипто Үндэстэн ХК (CNF (JTB +3.91%), Булигаар ХК (MBG +3.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мерекс ХК (MRX -15.00%), Монноос ХК (MNS -14.55%), Хишиг уул ХК (HSX -14.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,753 ширхэг нэгж эрх 13,978,246 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,680 ширхэг бондыг 568,000,000 төгрөгөөр,
-Багцын арилжаагаар нийт 5,380,667 ширхэг үнэт цаас 864,201,600 төгрөгөөр.
-Энержи Ресурс ХХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 40,000,000 юань буюу 20,361,600,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 22,036,302,718 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.88% хувиар буурч, 35319.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,374,427,066,696 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ