
Кимийн хөлөглөсөн хуягт галт тэрэг пүрэв гаригийн үүрээр хоёр орны хилийн зурвасыг давж, хятадын Жиан хотыг зорьжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картерийг Пхеньян хүрэлцэн ирсний дараахан ийнхүү Хятад улсыг зорьсон аж.
Өмнөд Солонгосын Yonghap мэдээллийн агентлаг 68 настай Ким Жонг Илийг өөрийн хүү 26 настай Ким Жонг Унийг өөрийн залгамжлагч болгон тодруулахаар бэлтгэж байна гэж үзэж байгаа боловч түүнийг нотолж чадаагүй байна.
Энэхүү айлчлалын талаар Бээжин, Пхеньяны аль аль нь ямар ч мэдээ гаргаагүй таг чимээгүй байгаа ажээ.
Ким Жон Ил 1994 онд БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч эцэг Ким Ир Сенийг нас барахад түүнээс төр, засгийн бүх эрхийг өвлөн авсан билээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг