“Ирэх өвөл Өвөрмонголоос эрчим хүч импортлохыг үгүйсгэхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

“Ирэх өвөл Өвөрмонголоос эрчим хүч импортлохыг үгүйсгэхгүй”

“Ирэх өвөл Өвөрмонголоос эрчим хүч импортлохыг үгүйсгэхгүй”

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /2023.04.12/ мэдээлэл өглөө.


Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой" ДЦС-ын төслийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийг өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан. Одоо "Тавантолгой" ДЦС 450 МВт-ын хүчин чадалтай ТЭЗҮ-тэй байна. Эхний ээлжид 300 МВт-ыг барья, хэрэглээ тогтмолжоод ирвэл 150 МВт-ыг нэмж барья гэсэн шийдвэр гарлаа.

Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын цахилгаан станц ойролцоогоор 600 орчим сая ам.доллар болох болов уу. Үүний 70 хувийг тендер авсан компани, үлдсэн 30 хувь буюу 180 сая орчим ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлнэ.

"Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана. Төслийн ажил гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн дотор ашиглалтад орно гэж тооцож байна. Төслийн санхүүжилт авсан зээлийг төсөл ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх ТЭЗҮ гарсан.

Төвийн эрчим хүчний хэрэглээ жилд 4.8-аас 6.4 хувиар жил тутам өсч байна.

Бид эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орчихсон байгаа нь үнэн. 2022-2023 оны өвлийн улирлыг эрчим хүчний салбар бүх нөөц бололцоогоо шавхаад давлаа. Ирэх өвлийг давах төлөвлөгөө хийж байна. Эхний ээлжид Сонгино дэд станцад 80 МВт-ын цэнэгт хураагуур ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч 1-2 жилийн хугацаанд импортлох зайлшгүй шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй.
Өвөрмонголын эрчим хүчний системийнхэн ирэх тавдугаар сард Монголд ажиллаж, техникийн бололцоог судлах тохиролцоо хийсэн. Ямар ч байсан 2023-2024 оны өвлийн оргил ачааллыг эрчим хүчний салбар давна аа. Эрчим хүчний салбарын хамгийн хүндрэлтэй асуудал бол зардал зах зээлийн үнээр гардаг. Орлого дээрээс зохицуулалттай байсаар ирсэн” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж