Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар үргэлжүүлэн танилцууллаа.
Тэрбээр "Эрдэнэс Монгол" компанийг өөрчлөн байгуулах зорилгоор бид олон ажил хийж, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Дүрмийн өөрчлөлтөд дахин сайжруулалт хийсэн. "Эрдэнэс Монгол" группын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийх үүрэг даалгавар авсан. Нэг ёсондоо ТУЗ-ийн 270 орчим гишүүн "Эрдэнэс Монгол"-ын охин компани болох 32 компанийг удирдан ажилладаг байсан бол дүрмийн өөрчлөлтөөр ТУЗ-ийн 43 гишүүн үйл ажиллагаа явуулахаар болж байна. Тухайлбал,
-"Эрдэнэс Монгол" компани ТУЗ-ийн 11,
-"Эрдэнэс Тавантолгой" компани ТУЗ-ийн 9,
-"Багануур" ХК ТУЗ-ийн 11 гишүүн,
-"Шивээ Овоо" ТУЗ-ийн 9 гишүүн,
"Эрдэнэс Ассет менежмент" ХХК ТУЗ-ийн 3 гишүүнтэй тус тус үйл ажиллагаа явуулахаар болж байна.
Эдгээр компаниуд бүгд хувьцаат компани учраас ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой ажилладаг. Өмнө нь "Эрдэнэс Монгол" компани дээр байхдаа ТУЗ-ийн 270 гаруй гишүүний жилийн цалингийн зардал хоёр орчим тэрбум төгрөг байдаг байсан бол өөрчлөлт шинэчлэлтийн дүнгээр 0.5 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар байна. Нэг ёсондоо ТУЗ-д зардаг байсан зардлыг 75 хувиар бууруулж чадлаа. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн хараат бус таван гишүүнийг сонгон шалгаруулах ажил идэвхитэй явагдаж байна.
Холбоотой мэдээ