ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна

ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна

ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгтгэх ажил зохион байгуулж байна. 2022 онд өвчтөн илгээх хуудсаар үйлчлүүлсэн хүний тоо 317 мянга 376 байна. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13 А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүллээ. Мэдээллийг цахимаар илгээх боломжтой болж байна.

Иргэд “E-Mongolia”-д нэвтэрч орсны дараа өөрийгөө дан системээр таниулаад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж үзүүлэх иргэд иргэн татаж аваад аль ч шатлалын эмнэлэгт үзүүлэх бололцоо нэмэгдсэн. Төрийн үйлчилгээний 19 үйлчилгээ дээр нэмэгдээд 13 А маягт “E-Mongolia”-д албан ёсоор байршлаа. Анхан, лавлагаа шатны системтэй бүрэн холбогдлоо. Алгын чинээ цаасны төлөө хүндрэл учруулдаг, цаасаа орхисны төлөө орон нутгаас эмнэлэгт үзүүлэх гэж байгаа иргэд буцаад нутаг руу буцдаг тохиолдол гардаг байсан. Иргэд “E-Mongolia”-аар дамжуулаад 13 А маягтыг хүлээн авна.

Мөн төрийн үйлчилгээний хурдан цэгүүд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий. Дээрх цэгүүдээр мөн 13 А маягтыг авах боломжтой. Цахим маягт авсан бол 30 хоногийн хугацаанд аль  ч шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжийг нээж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-12 66.181.181.65

Энэ маягт уг алгын чинээ цаас боловч эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх эрх зүйн баримт . Засгийн газрын хуралдаанаар шийдээд байхаар сенсаци үүсгэхээр том асуудал мөн үү 13А маягт . 13 А маягтаа тийм олон хүн хаяж үрэгдүүлдэг үү ??? Яг ямар асуудал шийдэв ойлгосонгүй . Зүгээр 13 А маягт цахимаар бичигдэх боллоо шүү дээ . Одоо иргэд гэрээсээ хаа байгаа газраасаа 13 А авна гээд буруу ойлгоод л хүндрэл учруулж эхэлнэ дээ. ???? Пос машинаас гар утаснаасаа еmongolia апп-аас шууд л аваад байна гэж о

Avatar

Zochin 2023-04-12 69.158.246.227

Emchee songox gexeer avilga BOLNO. Bugd tsaximaar xiigdex yostoi. Taarsan emch taarsan xunee jurmyn daguu uzeed yavdagshdee xugjiltei ornuudad.

Avatar

Нэргүй 2023-04-12 202.126.88.87

Emnlgee songox! Emchee songox ni xuvi xunii asuudal!! Naad balai 13 A gedg chini Xend ch xergui shuuu

Avatar

иргэн 2023-04-12 66.181.187.215

эмнэлэг нь гаргаж аваад тухайн хүнийг үзэж өгнө биздээ , тийм байдлаар байвал дээр шүү.

Avatar

Нэргүй 2023-04-12 202.9.46.223

Гүй ээ мөн их ажил хийжээ, алгаа ташъя!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж