"Твиттерийг удирдах нь галзуу хулгана дээр суусантай адил"

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

"Твиттерийг удирдах нь галзуу хулгана дээр суусантай адил"

"Твиттерийг удирдах нь галзуу хулгана дээр суусантай адил"

"Твиттер"-ийн босс Элон Маск "BBC" агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр компанийг удирдах нь туйлын хэцүү, галзуу хулгана дээр суусантай адил байсан гэж хэлсэн байна. Мөн тохиромжтой хүн гараад ирвэл компанийг худалдахад бэлэн гэжээ.

Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сард "Твиттер"-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Компанийг худалдаж авсандаа харамсдаг уу гэж түүнээс асуухад "Энэ нь тийм зугаатай байгаагүй, сэтгэл санааны хямрал дээд цэгтээ тулсан" гэж хариулжээ. Харин компанийг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэлх цаг хугацаагаа тэр галзуу хулганатай зүйрлэсэн юм. Сүүлийн саруудад амаргүй байсан ч тэр компанийг худалдаж авснаа зөв шийдвэр гэж боддог.

Тэр заримдаа ажлын байрандаа унтдаг хэвээрээ. Номын сангийн буйдан, Маскаас өөр хэн ч очдоггүй тийм булан хүртэл байдаг аж.

"Твиттер" компани Элон Маскаас өмнө 7000 гаруй ажилтантай байсан ч цомхотголын дараа 1500 болж буурсан. Маш олон инженер ажлаасаа гарсан тул платформ тогтвортой ажиллаж чадах эсэхэд олон хүн санаа зовж байв. Энэ хугацаанд платформ дээр сүлжээ унах зэрэг зарим нэг асуудал гарсныг Маск үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж