"Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулбал хариуцлага тооцно"

"Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулбал хариуцлага тооцно"

Төсвийн шинэчлэл хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.12/ боллоо. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 30 гаруй гишүүн өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийн зорилго төсвийн ил тод байдлыг хангах, төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд ил тод байлгах, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх, төсвийн сахилга бат хяналтыг сайжруулах аж.


Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс илтгэл тавив. Тэрбээр “Монгол Улс арван жил Төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжүүлсэн ч яг үнэндээ төсвийн бодлого байсан уу гэдэг эргэлзээ төрүүлж байна. Орлого, зарлага өндөр. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль үүнийг удирдах ёстой байсан. Бид шахан гаргах үзэгдлийг ярилаа. Хувийн хэвшил шахагдаад байгаа юм биш үү, Засгийн газрын эдийн засагт оролцох оролцоо өндөр байна. Сүүлийн арван жилд Засгийн газрын зарлага өсч, тэр нь ДНБ-ийг өсгөдөг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Засгийн газар өрөөр зарлагынхаа өсөлтийг санхүүжүүлж байна. Яг үнэндээ эдийн засгийн өсөлт өрөөр санхүүжигдээд, зарим хэсэг нь яваад байсан юм биш үү. Өрөөр эдийн засгаа тэтгээд байдаг. Бид тогтворгүй эдийн засгийн загвар руу яваад байгаа юм биш үү?” гэж онцолсон юм.

Илтгэлийг эндээс харна уу.

ТӨСӨВ БОЛ АРД ТҮМЭН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-УИХ-ын 30 гаруй гишүүнээс Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр хуулийн гол асуудал бид сүүлийн 10 жилд төсөв дээр дүн шинжилгээ хийж, алдаа оноо сургамжуудыг нэгтгэж, үүнээс гарах гарц, бодлогын баримт бичгийг боловсруулсан гэж ойлгож болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталснаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 10 удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвүүдэд тодотгол хийж, нийтдээ 20-30 гаруй удаа өөрчлөгдсөн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр төсвийн сахилга бат, хариуцлага байхгүй болжээ. Үүнээс улбаалаад төсөв алдагдалтай батлагддаг, эргээд төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлдэг дүр зураг бий болж байна.

Цаашид үүнд цэг тавих, хуулийн гаргалгаа хэрэгтэйг харуулж буй. Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдал, хяналтын асуудлыг оруулж ирнэ. Нэг талдаа олон нийтийн хяналт, төсөвтэй холбоотой мэдээллийн ил тод байдал учир дутагдалтай байлаа. Үндсэндээ төсвийн боловсруулалтын шатанд эхнээс авахуулаад иргэдийн оролцоотой болгоё, төсөвт хяналт тавих ёстой төсвийн тогтвортой байдлын зөвлөл буюу манаачийн үүрэг гүйцэтгэдэг байя. Төрийн аудитын байгууллага дуу хоолой болж дуугардаг байя. Эргээд гурвалсан холбооны үр дүнд төсвийн хяналт бий болгох юм.

Мөн тухайн жилийн гуравдугаар сарын 31-нээс эхлэн иргэд төсөвтөө оролцож, саналаа өгдөг, аудитын байгууллага дүн шинжилгээ хийдэг оролцоог хангаж өгөх юм.

Цаашдаа бид төсөвтэй холбоотой сахилга бат, хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн хуульд гар дүрдэггүй, төсвийн тогтвортой байдлын хуулиа сахин мөрддөг, төсвийн тусгай шаардлага буюу өр зээл, өрийн хязгаар төсвийн алдагдлын хязгаарыг мөрддөг байх, үүнд УИХ-аар өөрчлөлт оруулах болбол үнэмлэхүй олонхоор буюу ирц бүрдсэнээр хурал эхэлдэг байх гэх мэт хориг заалт, хязгаарлалтыг хийж өгнө.

Төсвийн тухай хуулиудад ямар нэгэн хууль зөрчсөн, үр ашиггүй зарцуулалт хийсэн, зориулалтын бус зардал гаргасан, үр ашиггүй төлөвлөлт хийсэн, үндэслэл тооцоо судалгаагүй төсвийг батлуулсан бол хариуцлага тооцох санкц байхгүй байна. Тиймээс бүх шатанд төсвийг төсөвлөх, төлөвлөж оруулж ирэхэд, ажлаас нь чөлөөлдөг байх, хариуцлага тооцдог байх эрх зүйн субъектийг Төсвийн тухай хуульд анх удаа оруулж ирж байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд Төрийн албаны тухай хуулиар мөрдөгддөг. Өөрөөр хэлбэл, шаталсан арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн хүнд сануулах, цалингийн хувь бууруулах арга байдаг.

Төсөв бол ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө. Бид хариуцлагатай байх ёстой.

Тиймээс тусгайлж Төрийн албаны хуульд биш Төсвийн тухай хуульд хэрэв зөрчил гаргасан, татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй зардал гаргасан бол ажил, албан тушаалаас нь чөлөөлдөг гэх мэтчилэн хуулийн хязгаарлалт хийж өгч байна. Хуулийг чангатгаж байж илүү оновчтой зөв зүйлд зарцуулдаг хариуцлага санкц оруулж ирж буйгаар онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-04-12 202.9.46.178

УИХ- н гишүүдийн тоог 152 болгох гэж бга нь Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй хэрэг тул хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2023-04-12 66.181.160.40

Угаасаа л тооцох ёстой шдээ!! Одоо гэнэт мэдэж байгаа юм уу?? Тэр байтугай Эрүүгийн хуульд зааснаар төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулбал ялтай шүү дээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж