Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний хуралдаанаараа Монгол Улсад эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Энэхүү эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 34 мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүллээ. Жагсаалтыг хүргэе.
- Багш, сургуулийн өмнөх боловсрол
- Багш, бага боловсрол,
- Багш, математикийн боловсрол
- Багш, мэдээлэл зүйн боловсрол
- Багш, химийн боловсрол
- Багш, биологийн боловсрол
- Багш, физикийн боловсрол
- Багш, газар зүйн боловсрол
- Багш, тусгай хэрэгцээт боловсрол
- Багш, хөгжмийн боловсрол
- Программ хангамж
- IoT /Зүйлсийн интернэт/ технологи
- Аялал жуулчлал
- Халаалт, агаар сэлгэлт, кондиционар
- Сантехникийн инжернечлэл
- Хүнс үйлдвэрлэлийн технологи
- Хоол зүй, шим судлал
- Сэтгэл судлал
- Нийгмийн ажил
- Нийгмийн эрүүл мэнд
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
- Хөдөлмөр засал
- Хөдөлгөөн засал
- Нүүр амны эрүүл ахуйч
- Дүрс оношилгоо
- Ойн аж ахуй
- Мах, сүү судлал
- Сувилахуй
- Эм найруулагч
- Бага эмч
- Эх барихуй
- Лабораторийн эрхлэгч
- Үйлдвэрлэлийн дизайн
- Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи
Сануулахад, эдгээр мэргэжлээр оюутан суралцахад Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцах боломжтой. Сургуулиа төгсөн, ажилласнаар зээлээс чөлөөлөгдөх боломжтой юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ