БАЙР СУУРЬ: Холимог систем эмэгтэйчүүдэд ээлтэй

БАЙР СУУРЬ: Холимог систем эмэгтэйчүүдэд ээлтэй

БАЙР СУУРЬ: Холимог систем эмэгтэйчүүдэд ээлтэй

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН, АН-аас өргөн барьсан билээ. МАН-аас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр голчлон анхаарч буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Уг асуудлаар УИХ-ын болон АН, МАН-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.


76-ИЙН 20, 30 НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙЛАА ГЭХЭД МАНАЙ УЛСЫН ХӨГЖИЛ САЙЖИРНА ГЭЖ ХЭН ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ

 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Холимог тогтолцоогоор явах бол Үндсэн хуулиа өөрчилж байж явна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх асуудал яригдана. Ер нь төсөв батлах, улс орны эдийн засгийг ярихад томсгосон тойрог байх, жалга довын үзэл гаргадаггүй байх, төсвийг 76 жижиглэдэггүй байх асуудал яригддаг.

Өргөн барьсан хуулийн төсөлд 38:38 холимог тогтолцооны 50 хувь нь эмэгтэйчүүд байна, эмэгтэйчүүдийг сөөлжиж нэр дэвшүүлнэ гэх асуудал ярьж, намууд олон улсын форум хийж, амлалтаа аваад, гарын үсэг зураад байх шиг байна. Энэ үзэл хандлага нийгэмд яаж ойлгогдох юм бол? “Ерөөсөө эрчүүд авлига авдаг юм байна, улс төрд эрчүүд байснаар улс хөгжихгүй байгаа юм байна. Эмэгтэйчүүд улс төрд байвал боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд байвал авлига хээл хахуулиар улс хөгжих юм байна” гэх ойлголтыг нөгөө талаасаа харуулж байна. Тиймээс сэтгэл хөөрлөөр хөнгөн байдлаар хандаж болохгүй.

76-ийн 20, 30 нь эмэгтэйчүүд байлаа гэхэд манай улсын хөгжил сайжирна гэж хэн хараад хэлээд байгаа юм бэ. Яг ийм тооцоо судалгаа гараагүй. Магадгүй хэсэг хугацааны дараа эрэгтэйчүүдийн жендэрийн асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Хэчнээн эмэгтэйчүүдийг дэвшүүлэх боломж байлаа гээд ард түмэн цаана нь сонголтоо хийж, ард түмэн өөр байдлаар үзэмжээр асуудалд хандаад байвал эцсийн үр дүнд боломж нь байгаа ч гэлээ сонгуулийн дараа цөөн эмэгтэй сонгогдоод гараад ирвэл яах вэ. Сонгуулийн тухай хууль гэхээс илүүтэй сонгогчдын жендэрийн хандлага ямар байна вэ, хэр бүрэлдэж тогтсон бэ гэдгийг ярина уу гэхээс зөвхөн улс төрийн намууд шийдсэнээр эмэгтэйчүүд гараад, тэгш харьцаа үүсч, улс орон хөгжинө гэж ойлгож болохгүй байх. Шууд дэмжинэ, дэмжихгүй гэж дүгнэлт гаргах болоогүй.


НАМЫН ДАРГА НАРТ УХААЛАГ СОНГОЛТ ХИЙХ ҮҮРЭГ ОНОГДОЖ БАЙНА

АН-ын гишүүн З.НАРАНТУЯА:

-АН сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэдэгт зуун хувь санал нэг байна. АН-ын өргөн барьсан хуульд эмэгтэйчүүдийнхээ нэг хүйсийн төлөөллийг 40 хувь гэж оруулсан. 40 хувийг нэр дэвшээд, парламентад сонгогдоод шийдвэр гаргахад оролцох, эмэгтэйчүүдийн нөөц Монголд бүрэлдсэн байна. Маш олон эмэгтэй чиглэл, чиглэлээр сургууль соёл төгсөөд, эх орондоо ирчихсэн, улс орноо яаж хөгжүүлэх вэ, хөгжилд оролцох юмсан гэдэг хүсэл эрмэлзэл нь байна. Мэдээж хөгжил тодорхойлох үйл явцад оролцоно гэдэг улс төрийн аль нэг намаар дамжиж сонгуульд нэр дэвшиж, шийдвэр гаргах түвшинд ирж сууж байж эрмэлзлэлээ биелүүлэх юм. Тэр хүний нөөц байгаа учраас бид 40 хувийг дэмжинэ.

Сонгууль холимог явах учраас 50 хувь нь тойргоос, 50 хувь нь жагсаалтаас гэж байна. Тойрог дээр сонгогдох хэцүү байдаг. Би тойрогт гурван удаа нэр дэвшсэн. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд тойрог том байх уу, жижиг байх уу гэдгээс маш их хамаардаг. Энэ нь намуудад их халгаатай байдаг. Ямар тойргийн тогтолцоо байх вэ гэдгээс хамаарч эмэгтэйчүүдэд ээлтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Нөгөө талдаа жагсаалтаар 1:1 буюу эрэгтэй нэг, эмэгтэй нэг сөөлжилж жагсъя гэдэгт санал нэг байна. Ингэж байж эмэгтэйчүүдийг олноор оруулж ирэх бодлого бодитоор хэрэгжинэ. Намын дарга нарт ухаалаг сонголт хийх үүрэг оногдож байна. 2024 оны сонгуулиар бүх түвшинд жендэрийн тэгш байдал хангагдаж, эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх болов уу гэсэн найдлага төрж байна.


ХОЛИМОГ СИСТЕМ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ 

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:-Хүмүүс нэг зүйлийг ойлгож авсан байна. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр нийгэм хүмүүнлэг, энэрэнгүй, иргэд боловсролтой гэх мэтчилэн энэ бүх зүйл хангагдахгүйг иргэд ойлгож байна. Хүчирхийлэл, ядууралд дийлэнх нь эмэгтэйчүүд хамрагдаж байна. Бид давуу эрх хүсээд байгаа биш, Үндсэн хуулиар олгогдсон тэгш боломжийнхоо төлөө тэмцэж байгааг хүмүүс ойлгох байх. Үр дүнд хүрэх байх гэдэгт итгэлтэй байна. АН-ын бүлгээс төлөөлж өргөн барьсан хуульд 40 хувиас доошгүй гэж заасан. Гэхдээ хуулиараа аль нэг хүйсийн төлөөлөл гэж ордог. МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуульд 30 хувиар орсон. Ажлын хэсэг гарч, хамтраад хуулиудаа хэлэлцэх байх. Холимог систем эмэгтэйчүүдэд ээлтэй учраас үүний төлөө сүүлийн бүтэн жил бүхий л хэлэлцүүлэгт орж, улс төрийн намуудаа дуудаад, холимог системийг оруулахын төлөө ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-12 103.212.118.212

Dorniin soyol baruunii soyoloos uur shuu Emegtei hunii tuhaid

Avatar

Нэргүй 2023-04-12 103.212.118.212

Emteichuud ygagaad kvot gj davuu erh edleh yostoi ve Niitleg shalguuraar garaad irj bolno

Avatar

Заагч 2023-04-12 202.9.46.28

Эмэгтэй хvн ухаан богинохон гэдэг нь ортой.Эмэгтэйчvvд олноор гарлаа гээд гарт орсон ергес авсан шиг бvх зvйл сайхан болохгvй нэг л жендер ярьж идэж уух гэсэн авгай нар маш ихсээд байх юм завшигч авгайчууд ихэсвэл Монгол удахгvй дампуурах байх дандаа албан тушаал ярьсан чадамжгvй авгай нар УИХ-д тэмvvлээд утгаа алдлаа яанаа.

Avatar

Нэргүй 2023-04-12 192.82.91.204

эмэгтэйчүүд байлаа ббайсан гээд хбгжөөд сүйд болоод бга нь хаана бган дуугарч бга эмэгтэй алга тэр нүүрмний хулгай ждү рөгжлийн банкны хцлнай тэгээд гарахгүй бх нь яасийн гал худлар тэр байтугай нүүрс хулгайлсан нэг эмэгтэй гишүүн аулгайч их ауралд ичихгүй сууж л бга биз дэ

Avatar

Zochin 2023-04-12 103.229.123.203

Er em gehgui bugd adil baij, odoo baigaa avgai nar munguur songogdoo bizdee

Avatar

Нэргүй 2023-04-12 103.57.92.230

Ундрам шиг баахан хүүхнүүд УИХ-д суухым байхоо.

Avatar

Нэргүй 2023-04-12 192.82.91.204

ундрам шиг хүчирхийлэгч б****л архичин авгай нөгөө нүүрсний хулгайч авгай шиг юмнууд орж ирнэ дээр нь бараг ганц үг хэлдэггүй эмэгтэй гишүүн бж л бна ш дэ

Avatar

Зочин 2023-04-12 192.82.83.214

хэ хэ өөрсдөд нь ээлтэй л байх зөвхөн өөрсдөд нь түүнээс монголд жирийн ард түмэнд юу л бол

Avatar

Нэргүй 2023-04-12 82.132.228.221

Ундармаа,Билэгт,Гарамжав…гээд л эмэгтэй гишүүд бас л байлаа шүү дээ.
хулгай луйвар ч эр эмээс ч нээх хамаарахгүй байх аа.

Avatar

Нэргүй 2023-04-12 202.21.100.90

“Ерөөсөө эрчүүд авлига авдаг юм байна, улс төрд эрчүүд байснаар улс хөгжихгүй байгаа юм байна. Эмэгтэйчүүд улс төрд байвал боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд байвал авлига хээл хахуулиар улс хөгжих юм байна” ийм нэг далд мессеж нийгэмд өгөөд байх юм. эрэгтэй хүн тэгш эрхгүй юм шиг зөвхөн эмэгтэй тэгш эрх ярихаар жинхэнэ ялгаварлан гадуурхана гэдэг болсон биз дэ

Avatar

Зочин 2023-04-12 91.210.250.81

Жириновскийй Госдум-д гэрийн ажил хийдэггүй, хүүхэд асрах, гэр орноо цэвэрлэх,хоол ундаа хийхээсээ залхсан бэлэвсэн авгайчууд л гишүүн болохыг их эрмэлздэг гэсэн утгатай уг хэлж байсан !!! Бараг оноод хэлчихсэн байх шүү…

Avatar

Нэргүй 2023-04-12 169.253.162.3

Harin jinhene bolovsroltoi Ardiin huunduud l um hiine bayachuudiin ohiduud odoo UIH bgaa shig emegteichuud bol adilkhan doo

Avatar

Нэргүй 2023-04-12 169.253.162.3

Mongol Ulsad suuliin 10-15 jild humuus ohidoo ikh surgah bolson ted odoo bolovsorson bgaa jinhene eh orniihoo tuluu ajillah humuss say ter tsuglaan deer ohiduud yamar mundag helj temtsej bna haraachee.. Bolovsroltoi chadaltai mundag emegteichuudee songoh ni tun zuv shuu

Avatar

Ж.Онгар 2023-04-12 202.179.21.229

Сандаг-очир гишүүний саналыг дэмжиж бна. Сүүлийн үед эмэгтэйчүүд их даавч бна. Өрхийн тэргүүн эмэгтэй байснаар илүү хөгжисөн, дээшилсэн түүх байхгүй. Халз өрсөлдөөнөөр гараад сонгогдох эмэгтэй ховор, жагсалтаар санаархаж бгаа нь их бна.

Avatar

Нэргүй 2023-04-12 66.181.160.19

эмэгтэйчүүдэд ээлтэй гээд байх юм төрт суугаад худлаа ярьж албан тушаалын араас хөөцөлдөх,хов зөөхөд ээлтэй юм уу эсвэл улс орны хөгжилт ээлтэй юм уу юу хийж гийгүүлэх юм бэ шийдвэр гаргах эрх мэдэлгүй байж

Avatar

Нэргүй 2023-04-12 103.242.47.42

эмэгтэйчүүд олон гишүүн боллоо гээд зарчимын ялгаа байхгүй адилхан л авилгалд шалгуулдаг эмэгтэй гишүүд байж л байна, төрийн ордонд архиддаг эмэгтэй гишүүд зөндөө л байсан, төрийн ажил битгий хэл төрсөн биеэ түвшин аваад явж чадахгүй я***н үр хүүхэдээ хүчирхийлсэн гишүүд байж л байна. ямар ч ялгаагүй, УИХ-н малын тоог нэмэх биш харин хасах хэрэгтэй. авилгалчид архичид янхануудыг бид яахаараа тоог нь нэмэгдүүлж дархан эрхтэйгээр тэжээх ёстой вэ

Avatar

зочин 2023-04-12 139.5.216.198

Одоо цагийн эмэгтэйчүүдээ гэж. Уг нь эмэгтэйчүүд айл гэрийн сайн эзэгтэй байж, үр хүүхэд, эр нөхөртөө ээлтэй сайн
хань нь байвал нийгэмд илүү ач тустай, жинхэнэ зориулалтаараа монгол эмэгтэй баймаар санагдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж