БНСУ-аас Украинд зориулж, АНУ-д 500 мянган сум нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

БНСУ-аас Украинд зориулж, АНУ-д 500 мянган сум нийлүүлэв

БНСУ-аас Украинд зориулж, АНУ-д 500 мянган сум нийлүүлэв

Өмнөд Солонгос улс өнгөрсөн сард АНУ-д 155 мм-ийн их бууны сум 500 мянган ширхэгийг нийлүүлэхээр тохирсон. Энэ шийдвэр цаашилбал Украинд сум нийлүүлэх уян хатан нөхцлийг бий болгоно гэж үзэж байна. Өнгөрсөн жил АНУ нь Өмнөд Солонгосоос 100 мянган ширхэг сум худалдаж авсан. Энэ удаад худалдах биш, зээлэх нөхцлөөр сумыг нийлүүлжээ.

"Бид Украинд үхлийн зэвсэг нийлүүлэхгүй байх зарчим баримтлахын сацуу холбоотныхоо хүсэлтэд хэрхэн хариу барих вэ гэдгээ бодолцсоны үндсэн дээр зээлийн аргыг сонгосон. Сумны тоо хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна" гэж Өмнөд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалж хэлэв.

АНУ, Өмнөд Солонгос улсууд их буу нийлүүлэх гэрээ хийж байгаа тухайгаа өмнө нь баталсан. Гэхдээ чухам ямар хэлэлцээр хийсэн, энэ нь эцэслэн шийдэгдсэн эсэх тухай мэдээлэл алга байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин хэлэхдээ "Украинд үхлийн аюултай зэвсгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцсэн засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй" гэжээ. Харин үүний оронд хүмүүнлэгийн тусламжаа өргөжүүлнэ гэж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдсэн.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж