Нэг өдөрт 259587.1 тонн нүүрс экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Нэг өдөрт 259587.1 тонн нүүрс экспортолжээ

Нэг өдөрт 259587.1 тонн нүүрс экспортолжээ

Монгол Улсын БНХАУ-тай хиллэж буй боомтоор өчигдөр /2023.04.11/ нийт 2273 машинаар 259587.1 тонн нүүрс экспортолжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллээр, Гашуунсухайт боомтоор 1176 машинаар 148980 тонн, Шивээхүрэн боомтоор 574 машинаар 74267.8 тонн, Ханги боомтоор 285 машинаар 20805 тонн, Булган боомтоор 120 машинаар 8723.7 тонн, Бичигт боомтоор 109 машинаар 5616.6 тонн, Хавирга боомтоор 9 машинаар 1194 тн буюу нийт 2273 машинаар 259587.1 тн нүүрс экспортолсон байна.

Нэг өдрийн дотор дээрх хэмжээний нүүрсний экспорт хийснээр Монгол Улсын валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.

Сануулахад, нүүрсний экспортод хамгийн том жин дарж оролцож буй компани бол "Эрдэнэс Тавантолгой". Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож байсан юм.

Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байдаг. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулснаар нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэнийг албаныхан мөн тодотгоод буй.

Түүнээс гадна “Тавантолгой” ХК-иас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлэн бүрэн төлж барагдуулаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж