НЭМЭЛТ
Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурал дөрөвдүгээр сарын 25-ны 10.30 цагт товлогдлоо.
Ц.ХУЛАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.12/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон. Сүүлд хоёр удаа цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэм буруугийн хурал биш учраас хэргийн талаар ярихгүй, талуудын хүсэлтийг хэлэлцээд гэм буруугийн хурлынхаа товыг тогтоох юм.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.