"Уурхайчид"-ын учрыг "Металл" олж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

The League

"Уурхайчид"-ын учрыг "Металл" олж чадах уу?

"Уурхайчид"-ын учрыг "Металл" олж чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цуврал эхэллээ. Энэ жилийн тухайд Эрдэнэтийн Уурхайчид болон Тэнүүн Өлзий Металл багууд учраа бүрээ өвдөг сөхрүүлсээр шигшээ шатанд таарав.

Хоёр багийн цувралын эхний тоглолт өнгөрсөн Ням гаригт болж, 88-80 гэсэн харьцаатай Уурхайчид эхний ялалтаа байгуулсан. Ингэснээр тэд плей-оффд 9-0 гэсэн төгс цувралыг үргэлжүүлж байна. Тэд эхний шатанд Налайх Бизоныг 4-0, хагас шигшээд аваргуудыг 4-0 гэж тус тус “шүүрдсэн”.

Улирал эхлэхэд л цаасан дээрх хамгийн хүчирхэг баг нь Уурхайчид байлаа. Гараа, сэлгээний тэнцвэр, тамирчдынх нь туршлага, эрч хүч, ур чадвар бол Монголдоо л дийлдэшгүй харагдсан. Үүнийгээ ч нотлох шиг улиралд хожигдолгүй нэг хэсэг ганцаараа цойлж, улирлын төгсгөлд агсам мориныхоо амыг татах шиг ганц, хоёр хожигдол хүлээж барцдаа гаргах мэт болсон.

Эсрэгээрээ Металлыг финалд шалгарна гэж таамагласан хүн фанатуудаас нь өөр байгаагүй биз. Тэд эхний шатандаа Дайчидыг, хагас шигшээд Завханыг буулган авсан. Ялангуяа Завхантай хийсэн цувралд Металл гайхалтай тоглолт үзүүлсэн. Үл итгэгчдийн буруу байсныг нотолж, Даймонд Стөүн, Лиш, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Д.Мөнхтүвшин тэргүүтэй хүчирхэг багийг буулган авсан юм. Одоо тэдний гол даалгавар Уурхайчидын учрыг олж, хожигдолгүй цувралыг нь зогсоох цаашлаад аварга авах. Тэдэнд хангалттай нөөц бололцоо, ур чадвар, бүрэлдэхүүн бий.

Мөн эрэгтэй шигшээ цувралын хамтаар эмэгтэй шигшээ цуврал болж буй. Энэ жил Улаанбаатар Амазонс болон М Гарьд багууд аваргын төлөө шалгарсан. Эхний тоглолтод Амазонс илүүрхэж, 73-69 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл.

Дашрамд сонирхуулахад, өнөөдөр/2023.04.12/ 18.20 цагаас дээрх багуудын цувралын хоёр дахь тоглолт "UG" аренад эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж