Сөрөг довтолгооны шахалт Украины дотоодоос илүү их ирж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Сөрөг довтолгооны шахалт Украины дотоодоос илүү их ирж байна

Сөрөг довтолгооны шахалт Украины дотоодоос илүү их ирж байна

Украины ерөнхий сайд Денис Шмихал өчигдөр /2023.04.11/ Вашингтонд айлчлав. Хаврын сөрөг довтолгооны тухай цуу яриа болон АНУ-ын тагнуулын мэдээлэл задарсан үйл явдлуудтай энэ айлчлал давхцаж байна. АНУ-ын тагнуулын нууц мэдээлэлд Украиныг агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн хомсдолд орсон гэсэн байв.

Денис Шмихал "The Hill" агентлагт ярилцлага өгөхдөө, энэ зуны сүүлчээр сөрөг довтолгоог эхлүүлж магадгүй гэжээ. Сөрөг довтолгоог эхлүүлэх шахалт Украины дотоодоос илүү их ирж байгаа аж. Тэрбээр "Бидний найз нөхөд, түншүүдээс сөрөг довтолгоо эхлүүлэх шахалт ирээгүй. Сөрөг довтолгоонд орохын тулд 100 хувь, магадгүй түүнээс ч илүү бэлтгэлтэй байх ёстойг тэд сайн ойлгоно" гэж хэлсэн байна.

Шмихалаас сэтгүүлч "Тагнуулын мэдээлэл задарсан нь Украины төлөвлөж буй сөрөг довтолгоонд хэрхэн нөлөөлөх вэ" гэж асуужээ. Тэрбээр "Украин газар нутгаа чөлөөлөх болно. Бид чадна гэдгээ олон удаа нотолсон. Олон улсын түншүүдээсээ бид танк, онгоц, сум, хуягт машин зэрэг нэмэлт цэргийн тусламж хүсч байна" гэж хариулсан байна.

Зэвсгийн хомсдолыг шийдвэрлэх нь сөрөг довтолгоог эхлүүлэх гол хүчин зүйл юм.

Шмихалын айлчлал Украины дайны стратегийн нэг хэсэг болно. Тэрбээр энэ хавар Олон улсын валют сан, санхүүгийн хорооны болон Дэлхийн банкны хөгжлийн хорооны уулзалтад мөн оролцоно. Украинд үзүүлж буй эдийн засгийн тусламжууд Олон улсын валютын сан, Дэлхийн банкаар дамждаг. Өдгөө үйл ажиллагааны зардалд сар тутам дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай байгааг Украин тооцоолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж