Засгийн газар өнөөдөр говьд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар өнөөдөр говьд хуралдана

Монгол Улсын Засгийн газрын тусгай хуралдаан Өмнөговь аймгийн төв Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газарт өнөөдөр хуралдана.

Анх Зүүн хойд Азийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд хэмжээний уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтөнд нэр­вэгдэж буй улсуудын хувьд ямар хариуцлагатай оролцох вэ гэдэг дээр хатуу байр суурь илэрхийлж, Говийн бүсэд Засгийн газрын хуралдаанаа хийж дэлхийн дулааралд ямар ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэхээ мэдэгдсэний дагуу энэхүү хуралдааныг хийж байгаа юм. Ерөнхий сайд болон хэд хэдэн яамдын сайд Өмнөговь аймагт очсон бөгөөд хуралдааны үйл ажиллагааг сурвалжлахаар сэтгүүлчдийн баг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очсон байна.  Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэх бөгөөд хэлбэрийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн ан­хаар­лыг Монгол Улс руу, Монголд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт рүү хандуулах гэж зохион байгуулж гэнэ. Хуралдаан тусгай дэгээр явар тул Засгийн газрын хуралдааны дэг зөрчигдөх асуудал байхгүй гэж мэдэгдэж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж