Оросын эдийн засаг шинжээчдийг төөрөгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг шинжээчдийг төөрөгдүүлж байна

Оросын эдийн засаг шинжээчдийг төөрөгдүүлж байна

Оросын эдийн засаг агшаад байна уу, эсвэл өсөөд байна уу гэдэгт дэлхийн шилдэг шинжээчид нэгдсэн хариулт өгч чадахгүй байна. Тухайлбал, зарим банк, олон улсын байгууллагаас Оросын эдийн засаг энэ онд өсөлттэй гарна гэж таамагласан бол бусад нь эсрэг бодолтой байгаа аж. Дайны тодорхойгүй нөхцөл байдал дээр Оросын засгийн газраас албан ёсны мэдээллээ гаргахаа больсон нь эдийн засгийн таамаглал гаргахад хүндрэлтэй болгожээ.

"Уол Стрийт" сэтгүүлээс гаргасан мэдээллийн дагуу дэлхийн шилдэг таамаглагчдын Оросын 2023 оны бодит ДНБ-ий долоон таамаглалыг энд оруулав.

  • ЖП Морган: 1.0 хувь
  • Олон улсын валютын сан: 0.7 хувь
  • Дэлхийн банк: -0.2 хувь
  • Морган Стэнли: -0.6 хувь
  • Оросын төв банк: -1.1 хувь
  • Голдман Сакс: -1.3 хувь
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн банк: -2.5 хувьтай байна гэж таамаглажээ.

Ийнхүү олон улсын шинжээчид өөр өөр таамаглал гаргаж буй нь ОХУ-аас өнгөрсөн оны эхээр гэнэт Украинд довтолсноос үүдсэн. Тухайн үед эдийн засгийн хориг арга хэмжээ болон бусад хүчин зүйлсээс болж Оросын эдийн засаг 15 хувиар агшина гэж мэдэгдэж байсан ч Олон улсын валютын сангаас мэдээлснээр тус улсын ДНБ-ий өсөлт 2022 онд 2 хувиар л буурчээ.

Дайн хийж байгаа улс орны хувьд, ялангуяа албан ёсны мэдээлэлд өөрчлөлт оруулж болзошгүй Орос зэрэг улсын хувьд ДНБ-ийг хэмжигдэхүүн болгон ашиглах нь зохимжгүй гэж эдийн засагч Михаил Мамонов "Guardian" агентлагт ярьжээ. Тэрбээр жижиглэнгийн зардал огцом буурсан нь эдийн засаг эрс унасныг илтгэж байна гэх үндэслэлийг онцолсон.

Мөн хараат бус эдийн засгийн шинжээч Алексей Байер хэлэхдээ, "Ажиглагчид Москвагийн албан ёсны мэдээллийг агуулсан тоонд хэт их итгэх ёсгүй. Оросын эдийн засгийн статистик бол худал хуурмаг, гажуудлын цуглуулга юм" гэж "Jerusalem Post" сонинд мэдэгджээ. Эдийн засагч Константин Сонин Оросын "Новая газета"-д хэлэхдээ, "Одоогийн дэглэм ЗХУ-ын замаар явж, "эдийн засгийн бүрэн сүйрэл" рүү чиглэж магадгүй"  гэсэн байна. 

Мөн Финландын төв банкнаас "Орос улс ‘урвуу үйлдвэржилт’-д орж байна" гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, дайны зардал технологид оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан татахад хүргэж буйг тайлбарласан байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж