Дэлхийн хамгийн намхан нохой зайрмагны ишээс ч жижиг

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн намхан нохой зайрмагны ишээс ч жижиг

Дэлхийн хамгийн намхан нохой зайрмагны ишээс ч жижиг

Сувд нэртэй чихуахуа үүлдрийн бяцхан нохой дэлхийн хамгийн намхан нохойгоор "Гиннесийн ном"-д бүртгэгджээ. Тус нохой хоёр настай бөгөөд 9.14 см өндөртэй, 500 гр орчим жинтэй. 9.14 см гэхээр зайрмагны модон ишээс үл ялиг намхан, цайны аяганаас үл ялиг өндөр гэсэн үг юм. Хүзүүнээс хойших их бие нь 10 фунтын мөнгөн дэвсгэрттэй ижил урттай. Нохойн уртыг Орландогийн "Crystal Creek" мал эмнэлэгт зориулалтын багажаар хэмжжээ.

Түүнээс өмнө дэлхийн хамгийн намхан нохойгоор 9.65 см өндөртэй Милли нэртэй нохой тодорч байв. Миллигийн эгч нохойноос Сувд төржээ. Хоёр нохой хоёулаа анх төрөхдөө 28 гр орчим жинтэй байсан аж.

Сувд нохой тахианы мах, салмон загас зэрэг чанартай хоол идэж, ганган хувцаслах дуртай. Италийн телевизийн авьяасын шоунд Сувд нохой оролцож байсан. Тухайн үед улаан өндөгний баярын өндөг хэлбэртэй бяцхан суудал дээр түүнийг суулгаад, танхимд оруулж ирэх үед үзэгчид өхөөрдөн шуугилдаж байжээ. Эзэн нь түүнийг "Жижигхэн дива" гэж өхөөрддөг.

Нохойн эзэн Ванессад өөр гурван ч нохой бий. Гэхдээ Сувд л ганцаараа ийм жижигхэн аж.

Сонирхуулахад, давжаа Йоркшер террьер нохой өмнө нь дэлхийн хамгийн намхан нохойгоор бүртгэгдэж байсан. Тус нохой 7.11 см өндөртэй, хамрынхаа үзүүрээс сүүл хүртлээ 9.5 см урттай байжээ.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж