Танилц: Монголд уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлэх тамирчид

Танилц: Монголд уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлэх тамирчид

Танилц: Монголд уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлэх тамирчид

Оросын уран гулгалтын тамирчин Александр Галлямов “Mатч ТВ”-д ярилцлага өгөх үеэрээ Улаанбаатарт болох мөсөн шоуд оролцохоо мэдэгдэж, өөрийн хамтрагч Анастасия Мишинатай хамт монголчуудыг гайхшруулахыг хүсч байгаагаа хэлэв. Александр Галлямов “Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Настятай хэзээ очиж, Монголын ард түмэн, соёлтой танилцах боломжтой болохыг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байна” гэжээ.

ОХУ-ын уран гулгагчдын шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монголд болно. Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина болон Александр Галлямов, Виктория Синицина болон Никита Кацалапов, Евгения Тарасова болон Владимир Морозов, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар оролцоно. Эдгээр тамирчдын талаар товчхон танилцуулъя.

КАМИЛА ВАЛИЕВА

Энэ хүний талаар монголчууд төдийгүй дэлхий нийт эчнээ мэднэ. Өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг. Харамсалтай нь, Бээжингийн олимпийн үеэр допингийн асуудалд хутгалдаж, ганцаарчилсан төрөлд олимпийн аварга болох боломжоо алдсан нэгэн. Бусдаараа бол дэлхийн аварга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрийн золиос болж, ДАШТ-д оролцож чадаагүй.

МАРК КОНДРАТЮК

Европын аварга 19 настай залуу авьяастан тэрбээр Монголд ирнэ. Мөн багийн төрөлд олимпийн аварга болсон. Сонирхуулахад, Марк олимпийн мөнгөн медальт Александра Трусоватай үерхдэг гэнэ.

АНАСТАСИЯ МИШИНА БОЛОН АЛЕКСАНДР ГАЛЛЯМОВ

Бээжингийн олимпийн алт, хүрэл медальт хос "Мөсөн өргөө"-г эзэгнэнэ. Тэдний хувьд дэлхий, Европын аваргаар тодорч, ид мандаж явсан ч Орос-Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ.

ВИКТОРИЯ СИНИЦИНА БОЛОН НИКИТА КАЦАЛАПОВ

Дурлалт, шинэхэн хос Улаанбаатарт мөсөн дээрх бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ. Гэр бүл болоод удаагүй байгаа тэд Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн.

ЕВГЕНИЯ ТАРАСОВА БОЛОН ВЛАДИМИР МОРОЗОВ

Энэ хоёрын хүртсэн медаль, оролцсон тэмцээн, туулсан түүхийг яриад, бичээд байвал дуусахгүй. Хоёр олимп, гурван ДАШТ, долоон Европын аваргаас медальтай гэхээр ямар чансаатай тамирчид вэ гэдэг нь харагдана.

ЕЛИЗАВЕТА ТУКТАМЫШЕВА

Жинхэнэ домог гэвэл түүнийг л нэрлэх биз. Оросын уран гулгалтын ундарга ямар сайн болохыг хүн бүр мэднэ. Бараг жил бүр л нэг тамирчин тодордог, од болдог. Хурдан тодорсон шигээ хурдан алга болдог. Харин Елизавета арав гаруй жил тодорч, залуу үетэйгээ хамт гялалзсаар өдийг хүрэв. Үргэлж туслах дүр байсан 26 настай тэрбээр энэ хүртэлх замыг туулахдаа ганцхан олимпоос медальгүй. Харин бусад бүхий л тэмцээнээс медаль хүртжээ.

ДМИТРИЙ АЛИЕВ

Өсвөр, залуучууддаа од болсон Дмитрий 2020 онд улсынхаа аваргаар тодорч, залгуулаад Европын аварга болсон залуу. Түүнийг цэрэгт явна гэж нэг хэсэг шуугисан ч Улаанбаатарт ирэхээр болов.

ПЕТР ГУМЕННИК

Санкт Петербургээс гаралтай, 21 настай залуу сүүлд "Ростелеком"-ын цомоос хүрэл медаль хүртсэнээс гадна залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын Гранд При финалаас мөнгө медаль тус тус хүртжээ.

ЕВГЕНИЙ СЕМЕНЕНКО

Оросын олимпийн найдвар гэгдэж байсан Евгений Семененко олон улсын тэмцээнд оролцолгүй хоёр жил боллоо. Энэ удаад хилийн дээс алхан, Улаанбаатарт үзүүлбэрээ үзүүлэх гэж байна.

СОФЬЯ АКАТЬЕВА, АДЕЛИЯ ПЕТРОСЯН

15 настай эдгээр охидыг Оросын уран гулгалтын дараагийн одод гэхэд хилсдэхгүй. Софья Дмитриевна энэ жил Оросын аваргаар тодорсон бол Аделия Петросян энэ жил тавдугаар байрт, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн юм. Оросын аваргад ийм дээгүүр байр эзэлсэн тамирчид олимп, дэлхийд цойлох нь гарцаагүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ойлго 2023-04-12 59.153.87.56

Оросуудыг дэмжиж, дайныг бүү санхүүжүүл. Наадуулд чинь Путин цалин өгдөг юм. Та нар тоглолтыг нь үзээд мөнгө төлчихөөр, Путин хэмнэсэн мөнгөөрөө украин хүүхдүүдийг а**х дайндаа зарцуулна шүү. Тэгээд ч наадуул чинь бүгд дайныг дэмждэг. Оросын зарим тамирчид цамцан дээрээ фашист Z үсэг хадна, биен дээрээ Путины толгойг шивүүлнэ. Улс төр, спорт урлагаас тусдаа зүйл биш шүү. Бүгд холбоотой. НҮБ ийн гишүүн улс руу дайрч түрэмгий дайн өдүүлсэн оросуудыг дэмжиж болохгүй

Avatar

Зочин 2023-04-12 139.5.218.249

ЧИ дайн дэгдээхгээд байгаа ХУЖААГЫН илчэнд дээр очоод энх тайван гээд жагас тэгвэл итгий

Avatar

Зочин 2023-04-12 103.254.123.177

бляатийн яаж авах вэ

Avatar

зочин 2023-04-12 192.82.65.120

Боломжийг бүү алд. Нас, хүйс, арьс өнгө, зэрэг дэв, үзэл бодол, өнгө мөнгөнөөс үл хамааран өөрийн дэмждэг баг, тамирчдын тоглолтыг харж, ярьж сэтгэлийн таашаал авдаг боломжит талбар. Дэлхийн хэмжээний Оросуудын одуудын тоглолтыг та өөрөө биш юмаа гэхэд бусдад нь үзэх боломж олгооч.

Avatar

Зочин 2023-04-12 103.229.120.68

Мундаг л бурэлдхуун байна, зевхен оростоо хумууст монголд ч гэсэн ирж шоудах нь сонин л байгаа байлгуй дээ

Avatar

Зочин 2023-04-12 188.95.34.48

UNHII HULMAS HANHLUULSAN DAIN CH TUREMGII OROSUUD YU BOLOOD MONGOL GEED SAIMSHARAAAD BNA BE

Avatar

зочин 2023-04-12 202.21.107.9

тасалбарын үнэ хэд бол үзэх юмасан. дэлхийд цойлдог мундаг тамирчид ирэх гэж байна ш дээ.

Avatar

Зочин 2023-04-12 103.212.118.246

Барууны хөлсний этгээдүүд иймэрхүү улс төржсөн заваан юм бичдэг

Avatar

Зочин 2023-04-12 222.236.95.74

Оросууд очих газаргүй болжээ.

Avatar

зочин 2023-04-12 139.5.216.23

Ардчилагч гэх этгээдүүд барууны эздийнхээ үүрэг даалгавараар энэ арга хэмжээг тасалдуулах ,оросуудын эсрэг монголчуудыг босгох, найрсаг харилцааг хамтын ажиллагааг хүйтрүүлэх гэж оролдож болзошгүй, Гэвч манай нийт ард иргэд хоёр хөрштэйгөө хэвийн харилцаатай байж, хамтран ажиллаж өсөж хөгжихийг хүсдэг, Хэнтэй ч сөргөлдөх дайсагнах бодолгүй, Энэ бол манай орны ард иргэдийн үндсэн зарчим, Бид ОХУ-ын уран гулгагчдыг найрсгаар хүлээн авч, дотно харилцаж,хүндэтгэн үзэж, найрсаг үдэх хэрэгтэй,

Avatar

Зочин 2023-04-12 139.5.218.249

ТА НАР чинь ЭХ ТАЙВАН гэж нуудаггүй БИШ БИЛҮҮ спорт улс төрөө ялаа

Avatar

Зочин 2023-04-12 124.158.126.107

монголоос өөр очих газаргүй болоод аргагүйн эрхэнд л ирж байгаа байх. украйны дайнаас өмнө бол монголд тоож ирэхгүй байсан

Avatar

Зочин 2023-04-12 103.212.118.246

Тэнэгт

Avatar

Зочин 2023-04-12 64.119.20.252

АЛТАН БОЛОМЖ УЗНЭЭЭ

Avatar

Зочин 2023-04-12 183.177.97.14

Оросууд зайлцгаа

Avatar

Зочин 2023-04-12 59.153.87.56

урьж хэрэггүй л байсан юм. та нар жлс төр, спорт тусдаа гэж бодож байна уу, үгүй шүү. эд бүгд путинээ дэмждэг, бүгд дайныг дэмждэг. хэн нэгэн нь хувцсан дээрээ рашист Z үсэг хадсан байвал би л лав гайхахгүй оросуудаас цус үнэртэж байна. энгийн олон мянган иргэд, хүүхдүүдийг бөмбөгдөж алсан цус үнэртэж байна. тэр нь энэ удаа уран гулгагчдаас үнэртэх болно

Avatar

Үнэн 2023-04-12 66.181.177.245

Элийрсэн бөлгөө
Сайхан юм үзэх мөнгөгүй бол өөртөө гомд

Avatar

Псдуд 2023-04-12 59.153.87.56

чи мөнгөө үр хүүхэддээ зарцуул. бүү дайныг санхүүжүүл.

Avatar

Зочин 2023-04-12 77.185.51.121

Biden, Putin 2 hugshin uvuu nariin daintai ene ireh gej bgaa uran gulgaltiin huuhduud yamar yumnii hamaatai bdgiin. Ihenh ni 20 oos doosh nasnii huuhduud shde. Zarim ni nasand hureegui. Tegeed ch sportiig uls turjuuleh hereggui. FIFA ch tiim bair suuritai delhiin avargaa ungursun 11 sard zohion yavuulsan bgaa.

Avatar

Slava ukrainii 2023-04-12 202.126.89.53

slava ukrainii.

Avatar

salo urrunola 2023-04-12 202.55.191.130

hogiin ukrain chin dampuuraad duusan daa ho. 8 say baruund zugtaad orosd 7 say hvn ireed odoo zobhon 19 say vldeed bna.. ediin zasag dampuurch vildveruud ajilgui baruund amerikd tavisan or shir 180 terbum dollar boolood hezee ch tolj diilehgui boljee..

Avatar

Зочин 2023-04-12 202.21.124.69

Оросуудын ярьж байгааг ганцаараа үнэмших юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж