Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны гурав дахь өдөр Завхан, Булган аймгийн багууд барилдсанаас Булган аймгийн баг 14:11-ээр-оор ялж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалт авлаа.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/ улсын начин Э.Сумъяабат/3/, улсын начин Б.Түвшинтөгс /1/ нийт 14 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /1/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ, /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/, улсын начин Б.Чимэдвандан /3/, аймгийн харцага Г.Анхбаяр /1/ нийт 11 даваа авсан юм.
Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин, Б.Адъяахүү нар ажиллав.
Өнөөдөр/2023.04.12/ 20:00 цагаас Баян-Өлгий, Завхан аймгийн багууд барилдана.
Холбоотой мэдээ