Засгийн газрын ээлжит (2023.04.12) хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай, “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдлээ. Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний гурван сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортоор гарч, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тонноор тус тус өслөө” гэж мэдээлсэн билээ.
Өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ