Чингис хаан банкийг босгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд Өвөр Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн компани хөрөнгө оруулах саналаа ирүүлжээ. Энэ дагуу тус банкны эзэд шинэ хөрөнгө оруулагчтайгаа хэлэлцээ хийж байгаа аж.
Чингис хаан банкны жижиг хадгаламж эзэмшигчид хохиролгүй болсон, одоо том хөрөнгө оруулагчид л үлдсэн бөгөөд Төв банк энэ банкийг хянаж буй талаараа мэдээллээ. Тус банк Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан, төрийн өмчит компаниудад нийт 130 тэрбум төгрөг төлөх ёстой. Иймд Чингис хаан банкинд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүст хамгийн түрүүнд энэ төлбөрийг төлөх ёстойг анхааруулжээ.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээрх сангуудад төлөх 14 тэрбум төгрөг болон Төв банкнаас авсан зээлээ төлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкийг татан буулгаснаар үүсэх сөрөг тал ч байдаг тул Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг татан буулгах гэж яарахгүй байгаагаа мэдэгдэв.
Холбоотой мэдээ