Ньюс хөтөч: “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг 2023.04.12-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.30 ЦАГТ:

“Чингис хаан” нисэх буудалд Спорт өрөлтийн ДАШТ-ээс 27 медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ. Утас: 9908-1836.

10.00 ЦАГТ:

“Блью Скай” зочид буудалд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно.

11.00 ЦАГТ:

АШУҮИС-д “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хэвлэсэн 50 боть номын нээлт болно. Утас: 9907-0950.

14.00 ЦАГТ:

Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын хаврын баяр-2023”-ын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлагийн сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно. СУИС, Монгол Улсын Консерватори, Кино Урлагийн дээд сургууль, Сити их сургууль, Урлах эрдэм дээд сургууль зэрэг 20 гаруй сургууль болон сургалтын төв оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж